1.5 сая мал солилцдог зах
2019-05-22 15:14:12 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Долоо хоног бүрийн баасан гарагт Ордос хотын Отогийн өмнөд хошууны Олзоч суурингийн “Сань Дуаньди” малын солилцооны захад ойр орчмын газруудаас хүмүүс ирж мал солилцдог.

Тус захыг 1997 онд байгуулах үед зөвхөн 1.8 га талбай эзэлдэг, төмөр тороор хүрээлсэн байв. 2012 онд Отогийн өмнөд хошууны хангамж борлуултын нийгэмлэг уг захыг худалдан авч, бүрэн өмчит нийгмийн аж ахуйн нэгж Отогийн өмнөд хошууны хангамж борлуулалтын ХК-ыг байгуулж, томоохон хэмжээний шинэчлэлийн ажлыг явуулсанаар талбайн хэмжээ 8.7 га болж, 6000м2 талбай бүхий 10 ширхэг саравч, 700 гаруй хонины хашааг шинээр барих буюу сэргээн засварлаж, зах зээлийн мэдээллээр хангаж, хижиг өвчнөөс урьдчилан сэргийлэх төхөөрөмжийг суурилсан байна. Өнгөрсөн онд энэхүү захад 1.54 сая мал солилцсон нь 1.1 тэрбум юаньд хүрч, 3500 гаруй өрхөд ашиг хүртээсэн байна.

Тодруулбал, энэхүү зах нь Өвөр монгол, Шаньши, Ганьсү, Ниньшя зэрэг баруун бүс нутгийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй малын солилцооны зах болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124528244