ГХЯ: АНУ зөвлөлдөхөөс зайлсхийж байна
2019-05-21 17:03:25 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хөү Шиочэн\ АНУ болон Хятад улс нь эдийн засгийн болон худалдааны хэлэлцээний хүрээнд тохиролцоонд хүрч чадсан ч Хятад улс гэрээгээ цуцалсан хэмээн АНУ мэдэгдсэнтэй холбогдуулан Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Лү Кан энэ сарын 20-нд, “АНУ-ын хэлэлцээр гэж юуг хэлснийг мэдэхгүй байна. Энэ нь АНУ хариуцлагаас зайлсхийж байгаа хэрэг юм. АНУ өөрсдийн хүслийн гэрээгээ хэлсэн байж магадгүй. Гэвч энэ нь Хятад улстай тохиролцсон гэрээ биш юм" гэв.

Тэрээр цааш хэлэхдээ, “Хятад, АНУ хоёрын 11 удаагийн эдийн засаг, худалдааны зөвлөлдөх уулзалт хэлэлцээрт хүрч чадаагүйн үндсэн шалтгаан нь АНУ дарамт шахалтаар дамжуулан үндэслэлгүй ашиг сонирхолд хүрэхийг оролдсон явдал юм. Хятадын тал өнгөрсөн 11 удаагийн хэлэлцээний явцад чин сэтгэлээсээ бүтээлч хандаж байсан нь олон улсад тодорхой байсан. Дахин хэлэхэд, Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны зөвлөлдөх уулзалт нь зөвхөн харилцан хүндлэл, тэгш байдал, харилцан ашигтай байх зөв замыг сонгох юм бол сая амжилтад хүрэх болно" гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124523487