Хятад улсын хиймэл дагуулын навигаци ба байршил тогтоох үйлчилгээний салбарын өртөг 300 тэрбум юанийг давав
2019-05-20 10:49:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ван Либинь/ Хятадын хиймэл дагуулын навигацийн нийгэмлэгээс хэвлэн гаргасан “Хятадын хиймэл дагуулын навигаци ба байршил тогтоох үйлчилгээний салбарын хөгжлийн цагаан ном 2019”-өөс үзвэл, өнгөрсөн онд Хятад улс хиймэл дагуулын навигаци ба байршил тогтоох үйлчилгээний салбарын ерөнхий өртөг 301.6 тэрбум юаньд хүрч, 2017 оныхоос 18.3 хувиар нэмэгджээ.

Үүнд хиймэл дагуулын навигацийн технологийн судалгаа болон хэрэглээтэй шууд холбоотой ялтас, эд анги, тооцоолох арга, программ хангамж, навигацийн өгөгдөл, терминал төхөөрөмж, үндсэн тоног төхөөрөмж зэрэг гол үйлдвэрлэлийн өртөг нь 106.9 тэрбум юаньд хүрч, нийт өртгийн 35.44 хувийг эзэлсэн байна. Гол үйлдвэрлэлийн өртөгт үзүүлж буй Бэйдөүгийн үзүүлж буй хувь нэмэр нь 80 хувьд хүрсэн бөгөөд хиймэл дагуулын навигацийн гаргасан нэгдсэн өртөг 194.7 юань болсон байна.

Тодруулбал, 2018 оны жилийн эцэст Бэйдөү гуравдугаар үндсэн системийн ажлыг дуусгаж, ашиглалтад оруулсан нь Бэйдөү систем нь албан ёсоор бүс нутгаас дэлхийн түвшинд гарсны гэрч юм. Хятадын аж ахуйн нэгжийн хиймэл дагуулын навигацийн байршил тогтоох бүтээгдэхүүн нь дэлхийн 100 шахам улс оронд борлуулагдаж, үүнд Бэйдөү нь “Нэг бүс-Нэг зам”-ын дагуух 30 хэдэн улс орон ашигласан байна. Одоогийн байдлаар Бэйдөү систем нь зам тээвэр, тэнгисийн үйл ажиллагаа, цаг агаар, уул уурхай, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, газар шороо, эдийн засаг зэрэг арав гаруй салбарт өргөнөөр ашиглаж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124516603