Оны эхний хоёр сард ӨМӨЗО-ы импорт экспортын нийт өртөг 9.6 хувиар өсөв
2019-03-25 16:04:49 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын Гаалийн газрын статистикийн үзүүлэлтээр энэ оны эхний 2 сард ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт экспортын нийт өртөг 16.5 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийхээсээ 9.6 хувиар нэмэгдсэн. Энэ нь эхний хоёр сарын бүх Хятадын импорт экспортын үзүүлэлттэй харьцуулахад 8.9 хувиар илүү байсан байна. Үүнд импортын өртөг 10 хувиар нэмэгдэж, 10.62 тэрбум юаньд хүрсэн ба экспортын өртөг нь 8.8 хувиар нэмэгдэж 5.88 тэрбум юаньд хүрчээ.

Эхний хоёр сард ӨМӨЗО-ы гадаад худалдааны тогтолцоо тогтвортой нэмэгдэж, нийтийн худалдаа хурдтай өсч, импорт экспортын өртөг 15 хувиар нэмэгдэж 10.46 тэрбум юаньд хүрсэн нь энэхүү хугацаан дахь ӨМӨЗО-ы гадаад худалдааны ерөнхий өртөгийн 63.4 хувийг эзэлж, эзэлсэн хувийн жин 3 хувиар нэмэгджээ. Мөн хугацаанд хилийн жижиг худалдааны өртөг 3.99 тэрбум юаньд хүрсэн нь 2 хувиар буурч, 24.2 хувийг эзлэн, эзэлсэн хувийн жин нь 2.8 хувиар буурчээ. Үүнээс гадна гаалийн баталгаат агуулахаар дамжин хилээр нэвтэрсэн барааны импорт экспортын өртөг 1.39 тэрбум юаньд хүрч, 33.3 хувиар нэмэгдсэн нь 8.4 хувийг эзэлж, эзэлсэн хувийн жин нь 1.5 хувиар нэмэгджээ. Боловсруулалтын салбарын худалдааны импорт экспортын өртөг 590 сая юаньд хүрч, 21.1 хувиар буурч, 3.6 хувийг эзлэн, эзэлсэн хувийн жин нь 1.4 хувиар багассан байна.

Хувийн аж ахуйн нэгжийн импорт экспорт гол тулгуур болж, нийт өртөг нь 11.16 тэрбум юаньд хүрч, 9 хувиар нэмэгдэж ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт экспортын нийт өртөгийн 67.7 хувийг эзэлжээ. Мөн хугацаанд төрийн өмчит аж ахуйн нэгжийн импорт экспортын өртөг 11.2 хувиар нэмэгдэн, 4.27 тэрбум юаньд хүрсэн нь 25.9 хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импорт экспортын өртөг 8.6 хувиар нэмэгдэж, 1.06 юаньд хүрч, 6.4 хувийг эзэлсэн үзүүлэлт гарчээ.

Холбогдох байгууллагын тодруулснаар, эхний хоёр сард ӨМӨЗО-ы “Нэг бүс-Нэг зам” төслийн худалдааны импорт экспортын байдал илт сайжирч, импорт экспортын өртөг нь 9.1 хувиар нэмэгдэж, 10.19 тэрбум юаньд хүрч, ӨМӨЗО-ы “Нэг бүс-Нэг зам” дагуух орнуудтай худалдааны тал дээр хамтран ажиллах боломж тогтвортой өргөжиж байгаа нь ӨМӨЗО-ы гадаад худалдааны хөгжилд шинэ хүчин зүйл болж байна. /Сурвалжлагч Анар/

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124279670