Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн сэтгэл тавьж байгаа асуудлууд: Шинэ амьдрал, шинэ эрмэлзэл—-Ядуурлаас ангижрах шинэ байдалтай түлхүү танилцах нь
2020-05-22 16:13:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

\Ши Жиньпингийн Хятадын онцлогтой шинэ үеийн социализмын үзэл санааны удирдлаган доорх шинэ эрин, шинэ ажиллагаа, шинэ хуудас. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн сэтгэл тавьж байгаа асуудлууд\

Шинэ амьдрал, шинэ эрмэлзэл— ядуурлаас ангижрах шинэ байдалтай түлхүү танилцах нь

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ

Сэдэв: Шинэ амьдрал, шинэ эрмэлзэл- ядуурлаас ангижрах шинэ байдалтай түлхүү танилцах нь

Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Жянь, Гүө Чян, Хөү Шюежин

Хармөрөн мужийн Түнжян хотын Бачагийн Хэжэ үндэстний шянгийн Бача тосгоны хөрөнгө оруулалтаар барьсан аяллын хоёр хөлөг онгоц Сунгарай мөрөн рүү гарав. Энэ бол Мэргэн нэрэмжит аяллын хөлөг онгоц болно.

“2020 он гэхэд одоо хэрэгжүүлж байгаа стандартаар хөдөөгийн ядуу хүмүүсийг ядуурлаас ангижруулан, ядуу шянийг ядуу шяний нэрээс хасах нь манай намын үүрэгт ажил юм” , “Ядуурлыг буруулах нь зангилаа цэг ойртох тутам ялалтад бат итгэлтэй байх хэрэгтэй”......Сүүлийн жилүүдийн бүх Хятадын хоёр чуулганд ядуурлаас ангижрах нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн хуралд оролцсон төлөөлөгчид, гишүүдтэй олон удаагийн ярилцах асуудлын нэг болсон юм.

Ядуу иргэдийн тоо 2012 оны эцсийн байдлаар 98.99 саяас 2019 оны эцэс гэхэд 5.51 сая, ядуурлын түвшин 10.2 хувиас 0.6 хувь хүрч буурчээ... Ядууралтай тэмцэж буй газрууд шинэ амьдралтай болж, ядуу иргэдэд шинэ итгэл найдвар төрүүлэв.

Хармөрөн мужийн Түнжян хотын Бачагийн Хэжэ үндэстний шянгийн Бача тосгоны хөрөнгө оруулалтаар барьсан аяллын хоёр хөлөг онгоц Сунгарай мөрөн рүү гарав. Энэ бол Мэргэн нэрэмжит аяллын хөлөг онгоц болно. (4-р сарын 24-ний өдөр зураглав) Синьхуа агентлаг мэдээлэв

Итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй, ядууг бууруулах ажлын ахиц хүлээлттэй нийцэж байна

Хоёр чуулганаас өмнө Жяншигийн хүчин хувьсгалт орноос сайн мэдээ дуулдав.

Юйдү шянь, Шингүө шянь, Ниндү шянь, Гань шянь зэрэг 7 ядуу шянь ядуурлаас ангижирсанаа зарласны зэрэгцээ Жяншигийн 25 ядуу шянь бүгд ядуурлаас ангижрав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин таван жилийн өмнө 12 дахь удаагийн БХАТИХ-ын III чуулганы үеэр Жяншигийн төлөөлөгчийн багийн хянан хэлэлцэхэд оролцохдоо: “Хуучин орны ард иргэдийг яасан ч бүх талаар дунд чинээлэг амьдралд орох ахицаас хоцроож болохгүй” хэмээн хэлсэн нь санаанд илхэн.

“Таван жилийн шаргуу ажлын дүнд Жяншигийн хуучин орныг бүхэлдээ ядуурлаас гаргаж, Ерөнхий нарийн бичгийн даргын найдварыг биелүүлэв” хэмээн 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгч, Ганьжөү хотын Гань шяний Үюнь суурины намын хорооны нарийн бичгийн дарга Мин Жинхуа хэлэв.

2017 оны 2 дугаар сард Жинганшань улсын хэмжээнд хамгийн түрүүнд ядуугаас гарч, үндэсний хэмжээний ядуугаас буурах тогтолцоо бүрэлдсэний дараах ядуурлаас ангижирсан анхны шянь болов.

Дараа нь Яньаньнаас Зүнь-И, Ганьнанаас Жиньжай хүртэл......олон хуучин орон ядуурлаас ангижрав.

Нэн ядуу орон нутгийг ядуугаас буруулах нь ажлын хамгийн бэрхшээлтэй хэсэг юм.

Уур амьсгал хахир хүйтэн, салхи цөлжил ихтэй, газар шороо атаршсан ӨМӨЗО-ны Улаанцав хотын ядуу хүний тоо ӨЗО-ны ядуу хүний тооны 46.2 хувийг эзэлдэг. Одоо энэ газар нь улсын хэмжээний гурван том хүйтэн хүнсий ногоог үйлдвэрлэх суурины нэг нь болов. Улаанцав хотын Цахар баруун зүүрийн өмнөд хошууны 65 настай Жан Шяолин хэлэхдээ: “Уг нь 44.4 га газар бүрээс 500 кг улаан буудай гарч, 300-400 юаний орлоготой байсан юм бол хүйтэн хүнсий ногоо тарьсаны дараа 44.4 га-гаас олох дундаж орлого 5000 юань болов” хэмээн хэлэв. Энэ жил тухайн газрын 7 ядуу хошуу шянь бүгд ядуурлаас ангижрав.

"Гурван бүс нутаг ба Гурван жөү" -гийн нэн ядуу бүс нутагт ядуу хүмүүсийн тоо 2017 оны эцэст 3.05 саяас 2019 оны эцэст 430 мянга, ядуурлын түвшин 14.6 хувиас 2 хувь болж буурав.

Бүх талаар дунд зэргийн чинээлэг амьдралыг бүрдүүлэхэд нэг үндэстэн ч дутаж үлдэж болохгүй.

Хэжэ үндэстэн бол манай улсын үндэстний цөөнх дотроо хүн ам цөөн үндэстний нэг нь ба зонхилох нь Хармөрөнд амьдардаг.

Одоо Хармөрөн мужийн Хэжэ үндэстэн бүх талаар ядуугаас гарав. Бача тосгоны ядуугаас буурсан өрх болох Ю Шижы хэлэхдээ, “Энэ хэдэн жил тосгонд өөрчлөлт ихтэй, бид хотын хүмүүстэй адилхан амьдрах болов” гэв.

Жянши Ганьжөү хотын Юйдү шяний Паньгүшань суурины иргэд тосон цайн жимс түүж байгаа нь (2018 оны 10-р сарын 31-ний өдөр зураглав) Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Хү Чэньхуань.

Асар их өөрчлөлт гарч, ядуу хүмүүс шинэ амьдралд оров

Энэ сарын 13-ны өдрийн үүр цайх үеэр Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөүгийн Шаожюе шяний “Шюанья тосгон” буюу Атүлиер тосгоны иргэд эрт босч, ачаа тээшээ авч, 2556 гантөмөр шатаар бууж, шяний төвийн ядуурлаас бууруулах тохижуулалтын шинэ байрт нүүн оров. Энэ нь хүмүүсийн анхаарлыг татсан ядуу тосгон болох “Шюанья тосгон”-ы иргэд 2020 онд уулнаас бууж шинэ нүүдлээрээ шинэ амьдралыг эхлүүлсэн байна.

“Шюанья тосгон”-ы өөрчлөлт бол хураангуй дүрс юм.

Ядуугаас буруулах ажлын хөгжлийн дагуу ядуу бүс нутгийн үндсэн үйлдвэрлэл амьдралын нөхцөл мэдэгдэм сайжирч, байгууламжид хамрагдсан тосгон бүрт хатуу зам нэвтэрч, хөдөөгийн цахилган сүлжээний найдвартай байдал 99 хувьд хүрч, ядуурал хэцүү бүс нутгийн ядуу тосгонд интернэт 98 хувьд нь нэвтэрч, 9.6 сая ядуу хүмүүс бусад газар руу нүүх, ядуурлыг бууруулах бодлогоор дамжин орон нутгаа түшиглэн амьдрах аргагүй болсон бэрэхшээлийг ялан давсан байна.

Ядуугийг бууруулах олон аж ахуй өрнөн хөгжиж, ядуу иргэдийн орлогын түвшин ихээр өсөв.

Зуны эхэнд Жянши мужийн Шингүө шяний Лүнпин шянгийн Шяньтань тосгоны уул хээр тосон цайд хучигдана. Онин дээр нь тааруулан ядуугийг бууруулахын ачаар Ганьнаний тосон цайн тариалалтын хэвчээ 187 мянга гаруй га-д хүрч, 57 мянган ядуу өрхийг дайчлан орлогыг нь нэмэгдүүлэв. Энэ хэдэн жил Шяньтань тосгоны ядуу өрх Хуан Юелань тосон цайн баазад ажиллаж, жилд 15 мянган юань олж, өөрийн гэрийн 0.53 га тосон цайн тариагаа хураахад 20 мянган юаний орлоготой болох юм.

Холбогдох хэлтсийн статистикийн тооцоолсноор улсын хэмжээнд бүртгэгдсэн ядуу иргэдийн дотор 90 гаруй хувь нь үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн аргаар ядууг бууруулах дэмжлэгийг хүртэн, ядуу өрхийн гишүүн нэг бүрийн дундаж цэвэр орлого 2015 онд 3416 юань байснаас 2019 онд 9808 болон нэмэгдэв.

Амьжиргааны олон сул тал нөхөгдөн, ерөнхий боловсрол, үндсэн эмчилгээ зэрэг баталгаа хангагдав.

“Би өнгөрсөн жил Хайнань жөүгийн Ардын эмнэлэгт гэдэсний түгжрэлийн хагалгаа хийлгэж, ойролцоогоор 20 мянган юаний зардлаас би өөрөө ойролцоогоор 1000 юань гаргасан” хэмээн Хөхнуурын Хайнань Төвөд үндэстний өөртөө засах жөүгийн Гүнхэ шяний Даотанхэ суурины Ха-Ихэ тосгоны ядуу өрх хэмээн данслагдсан Дүөры хэлэв.

Одоогоор төрийн хэмжээнд нөхцөл хангасан байгууламжийн тосгон бүр эмчилгээний тасаг болон тосгоны эмчтэй болж, 108 мянган ерөнхий боловсрол буурай сургуулийн нөхцөл сайжирч, ядуу бүс нутгийн иргэдийн сурах, эмчлүүлэхэд хүндрэлтэй асуудал шийдвэрлэгдэв.

Энэ нь Юйдү шяний Дүаньү шянгийн Ханьшинь тосгон юм. (Дроноор авсан зураг, 2019 оны 6-р сарын 13-ны өдөр зураглав) Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жөү Ми

Туйлбартай ялалтад хүрэхээр үргэлжлүүлэн ажиллаж, дахин ядуургаас сэргийлнэ

Ядуургаас бурсны дараа Ганьжөү хотын Юйдү шяний Дуаньү шянгийн ядуурлаас ангижрах ажлыг хариуцагч Жүн Рүнчян мөн шян сууринд хонож, тосгонд суугаа ядуурлыг бууруулах боловсон хүчнийг удирдан ядуурлаас ангижраагүй өрх бүрийн иргэдтэй толгой дараалан уулзан, “Нэг өрхөд-Нэг бодлого” ядуурлаас бууруулах арга хэмжээг боловсруулав.

“Бид шяний 2971 ядуу өрхийн байдлыг бүрэн ойлгов” хэмээн Юйдү шяний ядуурлыг бууруулах албаны дарга Жан Үхуа хэлэхдээ, “Ядуу шяний нэрээс хасагдсаны дараа бид үргэлжлүүлэн ажиллаж, үлдсэн ядуу өрхийг ядуурлаас бүрэн ангижруулна” гэжээ.

Ядуу шяний нэрээс хараахан хасагдаагүй 52 шянь болон ядуу хүний тоо 1000 гаруй байгаа ба ядуурлыг бий болгох хэмжээ 10 хувьтай байгаа 1113 ядуу тосгонд чиглүүлэн манай улс зорилтот ажиллагаа хэрэгжүүлж, ядуу хүмүүсийг цаг тухайд нь ядуурлаас ангижруулан, ядуу шянь бүр ядуу шяний нэрээс хасагдахыг батлах болно.

Ганьжөү хотын Гань шяний Ванмүдү суурины Таньбү тосгоны жимсний тариачин жүрж түүж байгаа нь (2019 оны 11-р сарын 14-ны өдөр зураглав) Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жан Хаобө

Дахин ядуурахаас сэргийлэх болон үргэлжлүүлэн ядуурлыг бууруулах нь адилхан чухал

Нэгэн зэрэг шүгэлийн дуунаар том оврын хоёр усан онгоц Жямас хотын Сунгарай мөрний хэсэг ус руу гарав. Аялал жуулчлалын хөгжлийг ахиулахын тулд Бача тосгон Бээжингийн нэгэн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллан,10 сая юанийн хөрөнгө оруулалт татан том оврын хоёр аяллын онгоц бүтээн, хамтдаа Хэжэгийн загас агнуурын өвөрмөц аяллыг нээсэн юм.

“Сүүлийн гурван жилд Бачагийн Хэжэ үндэстний шян нийт улсын гадаад дотоодын жуулчдыг давхардсан тоогоор ойролцоогоор 60 мянгыг хүлээн авч, 3 сая юаний цэвэр орлоготой болов” хэмээн Түнжян хотын хороо, байнгын хороо, Бача Хэжэ үндэстний шянгийн намын хорооны нарийн бичгийн дарга Гао Шюежы хэлэхдээ, “Хэжэ үндэстэн үеийн үедээ уламжилсан усан онгоцоор загас агнах цаг үе нэгэнт өнгөрч, усан онгоцны аялал жуулчлал хөгжүүлж орлогоо нэмэгдүүлэх нь ядуурлаас ангижрах шинэ хэлбэр болсон байна” гэв.

Төрийн зөвлөлийн Ядуугийг бууруулах газар, Сангийн яам хамтран мэдэгдэл гарган, 4 дүгээр сарын сүүлчээс өмнө тухайн бүс нутагт дахин ядууралд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн хяналт, тусламжийн механизмыг бий болгох, хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулж, ядуурал, шинэ ядуурлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэв.

Нэн олон ядуу иргэд ирээдүйдээ итгэл дүүрэн байна

Хөхнуур мужийн Хайнаны төвөд үндэстний өөртөө засах жөүгийн тусгай мэргэжлийн сургуулийн ардын уламжлалт ур мэргэжлийн сургалтын тасагт гоц сайхан Танка бүтээлүүд нүднээ тодорно. 19 настай Ваньдэжаши Хайнань жөүгийн Гүнхэ шяний Чябүчя суурины Дүнба шянгийн Илантан тосгоноос иржээ. Гэрийнх нь тариалалт эрхэлж амьдардаг. Тэрээр хар багаасаа ардын урлаг болох Танкад дуртай болж, ахлах ангийн элсэлтийн шалгалтаа дуусмагц энд суралцахаар ирэв.

“Өмнөх төгсөлтийн ах эгч нарын зарим нь аж ахуйн нэгжид орж, зарим нь өөртөө Танканы компани эрхэлж, сарын орлого нь 4000-7000 юань буюу адил бус байв. Би төгссөнийхөө дараа өөрийн мэргэжлээрээ амьдралаа сайжруулна” хэмээн ярив.

Аливаа ажлыг эхлээд хийхэд туйлын жижиг боловч сүүлдээ асар том болж хөгждөг.

Хэдийгээр ядуугаас буруулах ажил нэгэнт амьдрал дээр амжилт олсон боловч үлдсэн ядуугаас ядуу, хүндрэлтэйгээс хүндрэлтэй, үүний дээр шинэ төрлийн коронавирусийн нөлөөнөөс болж, энэ жилийн ядуургаас буруулах шийдвэрт ажил хүнд бэрхшээл болон асар их сорилт тулгарч байгаа тул бид нэн чармайн, бүх талаар ялалт олохгүй бол лавтай буцахгүй юм. (Оролцсон сурвалжлагч: Ван Жянь, Яншюдажэнь, Ү Гуан-Ю, Урьхан)

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126020091