Бээжин-Жанчхүүгийн хурдны галт тэрэгний Бээжингийн хойд вокзалын хэсэг ашиглалтад оров
2019-10-08 16:46:39 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 7-нд нэгдсэн хяналтын галт тэрэг Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр замын Бээжингийн хойд вокзалаас хөдөлжээ.

Саяхан Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр замын хамтарсан тохиргооны туршилтын ажил албан ёсоор эхэлж, Бээжингийн Чанпин дүүргийн Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр замын Бээжингийн хойд вокзалын хэсэг ашиглалтад оров.

Ингэснээр цаашид хурдны галт тэрэгний засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх юм. Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр зам нь Бээжингийн хойд вокзалаас эхэлж, Жанчхүү вокзал хүрдэг, нийт 174 км урттай, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын зам тээврийн гол байгууламж юм. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Бээжингээс Жанчхүү орох хугацааг нэг цагаар богиносгох боломж бүрдэнэ. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ма Нин\

 

Бэлтгэсэн нь:Б Нарантуул

010070230040000000000000011120691125079361