Хужирт тэсвэртэй будааны гарцыг нэмэгдүүллээ
2019-09-30 11:05:48 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жин\ Саяхан болсон “Хянган аймгийн Юань Лүнпин академичийн ажлын станцын хужирт тэсвэртэй будааг газар дээр нь хянан үнэлэх хурал”-аас 0.0666667 га дахь хужирт тэсвэртэй будааны гарц 500 кг-ыг давсан болохыг дурдлаа.

Хармөрөн мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Янжөү их сургууль, Хунан мужийн Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны танхимын 6 ажилтнаас бүрэлдсэн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, “Шинянь цуврал” будааг сонгон шалгасны дүнд хужирт тэсвэртэй будааны гарц илт нэмэгдсэн болохыг тогтоосон байна.

Академич Юань шинжээчдийн багийг дагуулан шинээр ургуулсан хужирт тэсвэртэй эрлийз будааны сортын ажлыг судлан, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн сурталчлах ажлыг хурдасгаж, Хорчин баруун гарын дунд хошуунд 64 га хужирт тэсвэртэй будааны бааз байгуулж, нэг талаар туршилт хийж, нөгөө талаар техникийн чиглэлийг сайжруулан ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн иргэд ядуурлаас ангижрах, үйлдвэрлэл явуулж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125059525