Эхний найман сарын байдлаар ойн жуулчдын тоо 1.2 тэрбумд хүрчээ
2019-09-29 17:08:54 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Наньжингийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жао Жюлүн\ Энэ оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд ойн жуулчдын тоо 1.2 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар өсчээ.

Ойн аялал жуулчлал нь Хятад улсын ойн аж ахуйг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болов. Өнгөрсөн онд гэхэд манай улсын ойн жуулчдын тоо 1.6 тэрбумыг давсан байна.

2015 оноос хойш Хятадын ойн аялал жуулчлалын наадам 4 удаа явагдсан бөгөөд энэ жилээс уг наадам нь анх удаа мужийн түвшний хотуудад зохион байгуулагдаж буй. Жянсү мужийн Засгийн газраас энэ сарын 27-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаас “Хятадын ойн аялал жуулчлалын наадам-2019”-ыг ирэх сарын 18-20-ны өдрүүдэд Жянсүгийн Наньтүн хотод зохионо гэдгээ нийтэд зарласан.

Жянсүгийн ойн аялал жуулчлал хурдацтай хөгжиж, бүх муж нь дэлхийн байгалийн өв 1, олон улсын ач холбогдолтой намгархаг газар, үндэсний чухал намгархаг газар 5, мужийн түвшнээс дээш цэцэрлэгт хүрээлэн 71, мужийн түвшнээс дээш ойн цэцэрлэгт хүрээлэн 71-ийг байгуулан, 22 үзэсгэлэнт газартай болж, жил бүр 70 гаруй сая жуулчин хүлээн авч байна. Ингэснээр шууд орлого бараг 4 тэрбум юаньд хүрчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125056616