Тооройн ой хамгийн үзэмжит төрхөө удахгүй харуулна
2019-09-24 16:44:05 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Халина\ Алшаа аймгийн Эзнээ хошууны тооройн ой ирэх сарын 6-ны өдрөөс хамгийн үзэмжит төрхөндөө орж, тухайн сарын 22-ныг хүртэл уг байдлаа хадгална гэж Өвөр монголын цаг агаарын товчооноос мэдээллээ.

Уг тооройн ой нь өнгөрсөн жилүүдийн хамгийн үзэмжит цаг нь 10 дугаар сарын 5-17-ны өдрүүдэд байв. Харин энэ жилийн хүйтэн агаарын нөлөөнөөс хамаарч тооройн ойн үзүүштэй байдал цаг хугацааны хувьд хойшлох гэнэ.

Тодруулбал энэ сарын 20-ны байдлаар Тоорой ойн моддын навчис шарласан боловч ногоон хэсэг нь 50 хувиас дээш буюу унах төлөвгүй байна. Ирэх сарын 6-ны үед ногоон навч илт багасаж, хамгийн үзэж сонирхдог шатандаа орох юм. 18-ны өдрөөс моддын навч үндсэндээ шарлаж, хамгийн төгс өнгийг гаргадаг бол 22-ны өдрөөс хойш навч унаж модод нүцгэрдэг.

Энэ намрын Эзнээ хошууны тооройн ойг сонирхох өдрийн тоо 22, үүнд хамгийн тохиромжтой хугацаа 12 өдөр үргэлжлэх нь.

Тоорой бол гайхамшигт мод ба тэр нь урт удаан хугацааны хувьсалын дунд амьд үлдсэн үнэ цэнэтэй ургамал юм. Алшаа аймгийн Нишүй голын хөвөө, Жюяньхайгийн хөвөө бол тооройн нутаг бөгөөд Эзнээгийн 30 мянган га тооройн ой нь Эзнээгийн баян бүрдийн оршин тогтнохын чухал байгалийн халхавч болж байдаг. 

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125034457