Хятад улс соёлын шинэ алдар нэрийг бий болгоно
2019-09-23 15:45:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ Синьхуа агентлагийн сурвалжлагч Жөү Вэй Соёл хөгжвөл улс хөгжинө, соёл хүчирхэгжвэл үндэстэн хүчирхэгжинэ. Дээд түвшний соёлын итгэлцэл байхгүй бол соёл цэцэглэн хөгжинө гэж байхгүй, мөн Хятадын үндэстнийсэргээн мандалт ч гэж байхгүй юм.

Иргэнээ төв болгож, тэдний соёлын амьдралыг тасралтгүй хангана, Өвөр монголын өргөн уудам нутагт “Улаан мөчир чуулгын+” ерөнхийлсэн үйлчилгээний баг иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, хөдөө тосгоны хөгжил, ядуурлаас ангижруулах хөтөлбөрт хүч нэмнэ.

Жаран жилийн хугацаанд үе үеийн Улаан мөчир чуулгын уран бүтээлчид салхи шуурга, аагим халууныг тэвчин, говь цөлд уран бүтээлээ толилуулж, нам төрийн бодлогыг сурталчилж, өргөн олон түмэнд соёлоор үйлчилж, үндэсний урлагийн фронтын нэг далбаа болсон юм.

Ард иргэдэд соёлоор үйлчлэх бол ерөөс ХКН-ын соёлын хөгжлийн чиг хандлага болно. Хятад улс байгуулагдсан эхэн үеийн ядуу хоосноос одоогийн цэцэглэн хөгжсөн шинэ эринд хүрэхэд ард иргэдийн соёлын амьдрал дээшилж, зөөлөн хүчний түрлэг ихээр нэмэгдэв. 1949 онд улсын хэмжээнд номын сан 55, соёлын ордон 896, музей 21 байсан бол 2018 оны сүүлч гэхэд номын сан 3176, соёлын ордон 44464, музей 4918 болжээ. Одоо цагт Хятад улс кино үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсаж, 2018 онд улсын хэмжээнд кино үзвэрээс 60.976 тэрбум юанийн орлого төвлөрсөн байна.

Шинэ эринд ард иргэдийн амьдралын хэрэгцээ улам нэмэгдэж, хүмүүс соёлын бүтээгдэхүүний чанар чансаа, хэв загвар зэрэгт нэн өндөр шаардлага тавих болжээ.

Үндэстний агуу их сэргэлтийг биелүүлэхийн тулд хүчээ хуримтлуулна

600 жилийн настай Хааны ордон бол одоо цагт олон зүйлийн соёлын инновациар шинэ өртгийг бүтээх болов. Музейн бүсэд Цагаан сарыг өнгөрөөх нь аажмаар шинэ заншил болж, тэдгээрт хадгалагдаж байгаа соёлын дурсгалт зүйл, эртний ном сударт бичигдсэн бичиг үсэг амилах шиг болж байна.

Өнгөрөгч оны 10-12 дугаар сар хүртэл Ши жүжгийн наадам Күншань ууланд зохиогдож, 1 сая орчим хүн цахимаар үзэж сонирхон үзсэн байдаг. Саяны зуны амралтаар иргэд “Улаан аялал жуулчлал”-ыг голлон сонгосон юм. Хувьсгал анх дэгдсэн Яньанийг үзсэн их сургуулийн нэгэн төгсөгч “Шинэ Хятад улсын төлөө халуун цусаа өргөсөн ахмад үеийн хувьсгалчдын явсан зам, аж төрсөн гэр, тарьсан тариа нь бидэнд бодитойгоор харагдаж байсан” хэмээн ярьсан байдаг.

2018 оны 8 дугаар сард Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төвийн уран зургийн дээд сургуулийн 8 ахмад профессорт хариу захидал бичиж, гоо сайхны боловсролыг олгох тал дээр сайтар ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн удаатай.

Хөхнуур Түвдийн өндөрлөгийн хойд хөвөөн дэх Нургай шянь гэхэд өнөөдөр Төвийн уран зургийн дээд сургуулийн уран зураг заах бааз болж, багш нар уран зургийн хичээлд хамрагдаж байгаагүй хүүхдүүдийг хамруулж, тэдний сэтгэх бодох чадвар, бүтээлч байдлыг нэмэгдүүлж байна.

Хятад улс соёлын шинэ амжилтыг бий болгоно

Мянган жилийн хугацааг туулсан Мөгао агуй нь олон талт соёлын нэгдэл, өрнө болон дорно дахины соёлын солилцоог илтгэж байдаг билээ. Энэ оны 8 дугаар сарын 19-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ганьсү мужид ажиллах томилолтынхоо эхний өртөө болох Дүнхуангийн Мөгао агуйд очиж, эртний Торгоны замын нууцыг эрэлхийлсэн юм.

Дүнхуангийн институтийн хүндэт дарга Фан Жиншы хэлэхдээ, “Шинэ эрин үед Дүнхуагийн түүхийг сайн ярьж, Хятад дууг тарааж, соёлын итгэлийг нэмэгдүүлэх нь бидний хариуцлага болно” гэжээ.

5000 жилийн соёл иргэншлийн ариун газар болох Ланжүгү нь Дэлхийн дурсгалт газрын бүртгэлд бүртгэгдсэн. Одоогоор Хятад нийт 55 дэлхийн дурсгалт газартай, үүнээс 40 төсөл нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын бүртгэлд бүртгэгдэж, дэлхийд тэргүүлэв. 2018 оны төгсгөл гэхэд манай улс гадаадад нэгэнт 37 Хятадын соёлын төв байгуулж, үндэсний стратегийг дэмжин соёл иргэншлийн солилцоог ахиулсан байна.

Сычуань Ляншаний и үндэстний өөртөө засах жөү, Гансү Линшя хотон үндэстний өөртөө засах жөү, Түвдийн Нимү шянь, Гуаншигийн Чөнзүөлүнжөү шянь, Гүйжөүгийн Чяний зүүн өмнөх цаст уулын шян зэрэг газрууд 1000 жилийн соёл түүхээ уламжлан авч үлдсэнээр ядуурлаас ангижрах шинэ гарцыг бий болгов.

Сүүлийн жилүүдэд Хятадын ном бүтээл дэлхийн анхаарлыг татах боллоо. Хамгийн их хүмүүсийн анхаарлыг татсан нь "Ши Жиньпин улсыг засаж төр барих тухай өгүүлсэн нь" ном болсон юм. Орчин цагт Хятад улс соёлын шинэ амжилтын тасралтгүй ахиулж, Хятадын үндэстний хөгжилд үзэл санааны хүчийг хуримтлуулсаар байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125028651