Шар мөрөн үерлэсний улмаас усан сангууд энэ жилийн хамгийн их ус нөөцлөв
2019-09-19 15:14:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ Хур тунадасны нөлөөгөөр Хань Жян мөрний дээд хэсгийн 17 цутгал болон Анкан хэсэгт их үер болж, Хань Жян мөрний дээд урсгалын Шы чуань усан сан, Анкан усан сан, Дань жянь көү усан сан энэ жилийн хамгийн их усны нөөц хураалаа гэж энэ сарын 17-нд Усны нөөцийн яамнаас мэдээллээ.

Цаг агаарын мэдээнд, 16-19-ний өдрүүдэд Хань Жян мөрний урсгал дагуу багавтар болон хэсэгчлэн ширүүн бороо орно гэжээ. Иймд Усны нөөцийн яамнаас үер усны хамгаалалтын ажилд ихээхэн ач холбогдол өгч, уг ажлыг удирдан чиглүүлэх дөрвөн ажлын хэсэг томилсон байна.

Хур тунадас үер усны нөлөөгөөр Шар мөрний дунд урсгалын Түн гуан станцад энэ сарын 17-ны өдрийн 13 цаг 12 минутад урсгалын хэмжээ секундэд 5060м³ болж өссөн ба секундэд 5000м³-ын сэрэмжийн дохионд хүрсэн нь Шар мөрний энэ жилийн 3 дахь том үер болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125015151