70 жилийн хугацаанд 700 гаруй сая хүнийг ядуурлаас гаргав
2019-09-18 11:51:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хөү Шюежин,Яо Бин/ БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд хөдөө орон нутгийн 700 гаруй сая иргэнийг ядуурлаас гаргаж, ядуурал нүүрлэх бололцоог 1.7 хувиар багасгажээ.

Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх ядуурлын эсрэг хийсэн хамгийн өргөн хүрээтэй, хамгийн хурдтай тэмцэл юм. Хэнань мужийн Лүши шяний 84 настай иргэн Хү Юйлян хэдэн арван жил суусан хуучин байшингаасаа салж, шяний төвд байрлах амьжиргааны түвшин доогуур иргэдийг суурьшуулах хороололд нүүн иржээ. Бүх Хятадын "XIII таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь амьжиргааны түвшин доогуур иргэдийг шинэ орон сууцанд нүүлгэх төлөвлөгөө нь 2018 оны эцэс хүртэл хэрэгжихдээ, Хятадын хэмжээнд Хү Юйлянтай адил нөхцөл бүхий амьжиргааны түвшин доогуур 8 сая 700 мянган иргэнийг шинэ орон сууцанд төвхнүүлж, 2019 оны эцэс гэхэд нийт 10 сая иргэнийг хамруулахаар байна.

Иргэд шинэ орон сууцад нүүж очсоны дараа амьдрал нь тогтворжиж, улмаар баяжсан байх ёстой. Хү Юйлянгийн хүүхдүүд шяний төв дэх амьжиргааны түвшин доогуур иргэдийг суурьшуулах хорооллын ойр хавьд байгуулсан ядуурлаас гаргах ажлын хэсэгт ажиллаж байна. Одоогийн байдлаар Хятадад 1 сая орчим хүн ажилладаг иймэрхүү ажлын хэсэг нийт 30 мянга гаруй бий.

Амьжиргааны түвшин доогуур иргэдийг нүүлгэх, экологийн нөхөн олговор олгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд тэд ажил ихтэй. ХКН-ын XVIII их хурлаас хойш Намын төв хорооноос ядуурлыг оновчтой бууруулах, ядуурлаас оновчтой гаргах бодлогыг хэрэгжүүлж улсын хэмжээнд ядуурлаас ангижруулах ажлыг эрчимжүүлсэн юм.

Зургаан жилийн хугацаанд улсын хэмжээнд ядуурлаас ангижирсан иргэдийн тоо нийт 82 сая 390 мянгад хүрч, үүнийг минутаар тооцоолбол дунджаар минут тутамд 30 хүн ядуурлаас ангижирсан байна. Ийнхүү түүхэнд байгаагүй амжилтыг олж байгаа нь БНХАУ эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байгаатай шууд холбоотой юм. Дэлхийн банкны 2018 онд нийтэлсэн мэдэгдэлд “БНХАУ эдийн засгийг хурдтай өсгөх ба иргэдийг ядуурлаас ангижруулах тал дээр түүхэнд байгаагүй амжилтыг олсон” хэмээн тэмдэглэжээ.

Олон улсын ядуурлыг бууруулах хүн нэг бүрийг өдөрт 1.9 доллараар тэтгэх стандартыг үндэслэвэл, 1981 оны эцсээс 2015 оны эцэс хүртэл Хятадын иргэдэд ядуурал нүүрлэх бололцоо 87.6 хувиар багасч, жил бүр дунджаар 2.6 хувиар буурчээ. Мөн хугацаанд дэлхийн хэмжээнд иргэдэд ядуурал нүүрлэх бололцоо 32.2 хувиар буурч, жил бүр 0.9 хувиар буурсан байх жишээтэй. Улмаар БНХАУ нь НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтын ядуурлыг бууруулах зорилгыг хамгийн эрт биелүүлсэн хөгжиж буй улс болсон байна.

Нэг жилийн дараа 2020 он гарна. БНХАУ иргэдээ ядуурлаас туйлбартай ангижруулж, чинээлэг нийгмийг байгуулах мянган оны мөрөөдлөө энэ үеийн хүмүүсийн нүдний өмнө биелүүлэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125009743