Ганьсү мужид болсон газар хөдлөлтөд хүн өртсөн тухай мэдээлэл ирээгүй
2019-09-17 16:15:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хао Мин\ Энэ сарын 16-ны өдрийн 20 цаг 48 минутад Ганьсү мужийн Жан-Е хотын Ганьжөү дүүрэгт 5.0 баллын газар хөдлөлт болов.

Тухайн өдрийн 21 цаг 50 минут гэхэд газар хөдлөлтөд хэн нэгэн өртсөн тухай мэдээ ирээгүй гэж Онцгой байдлын яамнаас мэдээлэв.

Газар хөдлөлтийн дараа Онцгой байдлын яамны намын нарийн бичгийн дарга Хуан Мин удирдах төвд очиж, Хятадын газар хөдлөлтийн станцын сүлжээний төв, Ганьсү мужийн Онцгой байдлын танхим, Жан-Е хотын Ганьжөү дүүрэг, Жан-Е-гийн Гал сөнөөх, авран дэмжих багийн салбарын хариуцагч нартай цахимаар холбогдож, тусгай баг томилон, холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125005603