Хятад улс 16 сая багштай
2019-09-10 14:37:19 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадад 16.74 сая хүн багшийн мэргэжлээр ажиллаж байгаа нь 1985 оны үзүүлэлтээс 79 хувиар өссөн байна.

Есдүгээр сарын 10-нд тохиох Хятадын багш нарын өдрийг тохиолдуулан Боловсролын яамнаас дээрх тоон үзүүлэлтийг мэдээллээ.

Сүүлийн 35 жилийн хугацаанд хятад багш нарын мэргэжлийн чадвар эрс сайжирсан. Бага, дунд боловсролын сургуульд багшилдаг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш нарын эзлэх хувь энэ хугацаанд 61.59 болон 80.59 пунктээр тус тус өссөн гэж тус яамны ажилтан Рен Юйкун мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

2012 оноос хойш төв болон баруун бүсийн хөдөөгийн сургуулиудад төгсөх ангийн 510.000 сурагч элсэн суралцаж, 250.000 багш ядууралтай газарт байрлаж байна гэж Боловсролын яамнаас мэдээлсэн байна.

Хятадад есөн жилийн заавал эзэмших боловсрол эзэмшихийн тулд зургаан жилийг бага сургуульд, гурван жилийг бүрэн дунд боловсролын сургуульд хамран суралцдаг.

Сүүлийн 35 жилийн хугацаанд багш мэргэжил нь илүү их цалинтай, илүү их нэр хүндтэй ажил болж байгаа бөгөөд багш нарын цалингийн үнэлгээ 1980-аад оноос өмнөх үзүүлэлтээс нэмэгдэн Хятадын хамгийн сайн цалинтай 19 ажлын байрны жагсаалтын долдугаар байрт орсон.

Тус яамнаас мөн 2019 онд дээд, мэргэжлийн, суурь, цэцэрлэг, тусгай боловсролын сургуулиудыг хамруулсан санал асуулга явуулж, 2019 оны үлгэр жишээ 10 багшийн нэрсийн жагсаалтыг олон нийтэд танилцууллаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124981722