Хурдны төмөр зам хурдны автозамын урт дэлхийд тэргүүлж Хятадын зам тээвэр 70 жилд үсрэлтийн чанартай амжилт олов
2019-08-16 10:20:54 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Вэйвэй\ Үндэсний статискийн газар 13-ны өдөр шинэ Хятад улс байгуулагдсан 70 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн амжилтын тайланг нийтлэв. Уг тайлангаас харахад 70 жилийн хугцаанд манай улсын зам тээврийн дэд бүтцийн барилга байгууламж хурдацтай хөгжиж, ерөнхий тээвэрлэх чадварын баталгаа ихээр дээшлэв. 2018 оны сүүлч болоход манай улсын хурдны галт тэрэгний урт, хурдны автозамын нийт урт дэлнийд тэргүүлжээ.

2018 оны сүүлч үед бүх улсын төмөр замын нийт урт 132 мянган км хүрч, 1949 оны 5 дахин байв. Арван жилийн хурдацтай байгуулалтаар дамжин, “дөрвөн гулд дөрвөн хөндлөн” хурдны гал тэргэн сүлжээ бүрэлдэн ашиглалтад орон, манай улс дэлхийд цорын ганц хурдны галт тэргэн сүлжээ бүрэлдсэн улс болсон байна. 2018 оны сүүлч үед хурдны галт тэргийн нийт аяллын урт 30,000 км хүрч, 2008 оны 44,5 дахин байж, хурдны галт тэргийн аяллын урт нь дэлхийн хурдны галт тэргийн аяллын нийт уртын гуравны хоёр хувь байж, дэлхийд тэргүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124882738