Хар салхи “Лекима”-гийн улмаас 12,884 сая хүн гамшигдав
2019-08-16 10:19:37 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Е Хаомин\ Онцгой байдлын яам 13-ны өдөр мэдээлснээр, тухайн өдрийн 16 цаг хүртэл хар салхи “Лекима”-гийн улмаас Жэжян, Шанхай, Жянсү, Шаньдүн, Аньхүй, Фүжянь, Хэбэй, Ляонин, Гирин 9 муж хотын 12,884 сая хүн гамшигдаж, 2,04 сая хүнийг яаралтай шилжүүлэн төвхнүүлэв.

Статискийн бүртгэлээр тус удаагийн хар салхи нь 13 мянган орон сууцыг нурааж, 119 мянган сууцыг адил бус хэмжээгээр эвдэгдэлд учруулан, 996 мянган га тариа гамшигдаж, эл газрын 42 мянган гал сөнөөх ангийнхан нийт 6382 удаагийн аюулаас аврах ажилд оролцон, аварсан болон тарааж шилжүүлсэн ирэгдийн тоо 12447 байлаа.

Энэ сарын 13-ны өдөр Үндэсний үер, ган гачгийн гамшгаас сэргийлэх ерөнхий газар, Онцгой байдлын яамнаас хар салхи “Лекима”-гаас болсон сүүлч үеийн гамшгаас аврах ажлыг тохируулан онцолсон нь хэдийгээр хар солхи “Лекима” зогссон боловч, аадар борооны аюул мөн хүнд ноцтой байна хэмээв. Зүүн хойд бүс нутагт шинэ ээлжийн аадар бороо буухын учир холбогдох байгуулгынхан ажлаа нарийн, ботидоор хийж, хариуцалгыг тодорхой ногдуулан, арга хэмжээ нь тосгон, өрхөд хэрэгжиж, гамшгийн эрэсдлийг улам нэг алхам шалгалж, байгалийн гамшгаас болж аюулгүй үйлдвэрлэлд осол гарахаас сэргийлэх хэрэгтэй. Шаньдүн болон түүнээс өмнө гамшигдсан бүс нутагт авран туслах болон сэргээх ажлыг эрчимтэй хийж, гамшгийн байдлыг бүртгэх ажлыг сайтар хийн, гамшигдсан иргэдийн идэх хоолтой, өмсөх хувцастай, уух цэвэр устай, аюулгүй сууцтай байхыг баталж, буцахаар байгаа орон сууцанд чанга хяналт тавин, ард иргэдийн амь насны аюулгүй байхыг батлах хэрэгтэй.

Тухайн өдрийн үдээс хойш Онцгой байдлын яамнаас Ляонингийн гамгаас авран туслах ажлыг эхлүүлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124882635