Бөхай тэнгисийн орчмоор 9-10 зэрэглэлийн салхитай
2019-08-13 16:20:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Төвийн цаг агаарын станцаас өнөө өглөөний 6 цагийн үед хар салхины сэрэмжлүүлгийн дохиог нийтлэв.

“Лекима” хар салхины төвийн байршил өнөөдрийн 5 цагийн байдлаар Шаньдөн мужийн Вэйфан хотын хойд хэсгийн тэнгисийн орчимд буюу хойд өргөргийн 37.2 градус, зүүн уртрагийн 119.4 градуст төвлөрөөд байгаа юм. Салхины хүч 8 дугаар зэрэглэл буюу 18 м\секунд хүрэхээр байна.

Хар салхи алгуур зүүн хойд зүг рүү шилжин, улмаар Ляонингийн өмнө хэсгийн тэнгис рүү ойртох хэрээр салхины хүч алгуур буурахаар байгаа аж. Тухайлбал, 13-ны өдрийн 8 цагаас 14-ний өдрийн 8 цагийн хооронд Шар тэнгисийн дунд бүс нутаг болон хойд бүс нутаг, Бөхай тэнгисийн хоолой, Бөхай болон Шаньдүн мужийн хойг, Ляонин, Хэбэй болон Тяньжин зэрэг газрын тэнгис дагуу 6-7 дугаар зэрэглэлийн салхитай, үүний дотор Бөхайгийн дунд бүс нутгийн тэнгист 8 дугаар зэрэглэлийн, зарим үед 9-10 дугаар зэрэглэл хүрч салхилахаар байна.

Хур борооны хувьд 13-ны өдрийн 8 цагаас 14-ний өдрийн 8 цагийн хооронд Ляонин, Өвөр монголын зүүн өмнө бүс нутаг, Гирийн мужийн дунд баруун болон зүүн хойд бүс нутаг, Хармөрөн мужийн өмнө хэсэгт аадар буухын зэрэгцээ Ляонингийн баруун бүс нутаг, Гирийн мужийн дунд хэсэг, Өвөр монголын зүүн өмнө бүс нутгаар усархаг бороо орох нь.

 

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124870797