Хятад жуулчдын сууж явсан автобус осолдож 5 хүн бэртжээ
2019-08-13 10:36:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тайбэйгийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шю Лөнгөн Хэ Зили\ Хятад жуулчдын сууж явсан автобус энэ сарын 11-нд Тайваны Жяи шяны Алишань замд осолдож, таван зорчигч бэртжээ.

Жияи шяны Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, тухайн өдрийн үдэд Тайваны Алишань шянгийн “Тай XVIII шугам” буюу Алишань засмал замын 78 км-т бороо орж, зам хальтиргаа ихтэй байснаас уг автобус автомашинтай мөргөлдөж автобусны жолооч болон 5 зорчигч, автомашинд сууж явсан 5 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хятад жуулчдын зорчиж явсан автобусанд Ши-аний аялал жуулчлалын компаниас зохион байгуулсан 16 зорчигч бүхий баг аялж явжээ. Цагдаагийн байгууллага ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124869583