“Нэг бүс-Нэг зам” дагуух 20 гаруй орны залуучууд Өвөр монголд уулзлаа
2019-08-09 12:01:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Харилцан туслалцаж ногоон хөгжлийг биелүүлье” уриан дор зохиогдсон “Арван тавны сар” арга хэмжээ энэ сарын 7-нд ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошуунд боллоо.

Мөн үеэр “Арван тавны сар-Олон улсын залуу хосуудын аз жаргалын II форум”, Төв зүүн Европын бүжгийн лагерь, “Загасан нүд” олон улсын кино наадам зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ. Тунляо хотын ардын захиргааны засаг даргын орлогч Юй Фэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Тунляо хотын соёл, тэр дундаа тал нутгийн соёлын өвөрмөц онцлогийг харуулж, “Нэг бүс-Нэг зам” дагуух улс орон, бүс нутгийн хамтын ажиллагаа, солилцооны индрийг байгуулах хүрээнд орон нутгийнхаа хөгжилд өнгө нэмэх бол энэ удаагийн арга хэмжээний гол зорилго мөн” гэв.

Уг арга хэмжээнд Их Британи, Америк, Канад, Йемен, Франц зэрэг “Нэг бүс-Нэг зам” санаачилгын дагуух 20 гаруй орны зочид төлөөлөгчид болон Хятадын дотоодын Монгол, Хотон, Манж, Дүншян зэрэг үндэстнүүдийн 10 шинэ хос оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124855370