Хүбэй мужид уулын үер бууснаас 7 хүн амь эрсдэн 10 гаруй хүн хашигджээ
2019-08-05 15:55:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Тань Юаньбинь\ Өчигдөр орой Дүөбишя хавцалд аадар бороо орсны улмаас уулын үер бууж, 7 хүн амь эрсдэж, 10 гаруй хүн хашигдсан:. Тэдгээр иргэдийн амь нас аюулгүй байна гэж Хүбэй мужийн Эньшыгийн түжя мяо үндэстний өөртөө засах жөүгийн Хэфэн шяний Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Үерийн гамшигтай холбогдуулж Хэфэн шянийн захиргаа аврах ажиллагааг бүх чиглэлд зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар Эньшы жөүгийн намын хороо, Засгийн газрын удирдах ажилтнууд гал түймэртэй тэмцэх алба, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагынхны хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж, аврах ажиллагаа явуулж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124839009