Гар хийцийн хатгамлыг уламжлан хөгжүүлэх хурал Өвөр монголд болж байна
2019-08-02 16:34:16 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жин, Жү Вэньжэ\Хятадын гар хийцийн хатгамлын өвийг уламжлан хөгжүүлэх хурал өчигдөр ӨМӨЗО-ы Хянган аймгийн Улаан хотод нээлтээ хийв.

Хятадын “Дөрвөн их хатгамал” гэгдэх Сүжөү, Цэндэ, Гуанжөү, Цанша зэрэг газрын хатгамалчид болон Хятадын үндэстний цөөнхүүдийн хатгамлын 300 гаруй мэргэжилтэн нэг дор цугларч, хатгамлын өв соёлыг олон нийтэд танилцуулж, цаашид уламжлалаа хэрхэн хадгалж, шинэчлэн хөгжүүлэхэд тухайд санал бодлоо солилцож байна.

Хурлыг Хятадын нэхмэлийн үйлдвэрлэлийн холбоо, ХКН-ын Хянган аймгийн хороо, Хянган аймгийн захиргаа, Бээжингийн хувцас дизайны дээд сургууль хамтран зохион байгуулж буй. Энэ үеэр Хятадын гар хийцийн хатгамлын амжилт ололтын үзэсгэлэн, хатгамлаар урласан хувцас загварын үзэсгэлэн, сургалт-форум, хатгамалтай хувцасны шоу зэрэг баялаг агуулгатай арга хэмжээ зохиогдоно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124830762