Хонконгийн шүүх жагсаалд оролцсон 45 хүнийг шүүж эхлэв
2019-08-01 15:53:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хонконгийн энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жөү Вэньчи, Лю Мин-Ян\ Хонконгийн Баруун дүүрэгт болсон хууль бус жагсаалд оролцсон 45 сэжигтнийг бослогод оролцож, цагдааг дайрсан гэх хэрэгт холбогдуулан өчигдөр Хонконгийн Зүүн дүүргийн Таслан шийдвэрлэх шүүхээс шүүх хурал явуулав.

Шүүх тэдгээр 45 хүнийг 4 хэрэгт хуваан шүүжээ. Үүнд, нэг этгээдийг зэвсэгтэй явсан. Гурван этгээдийг Дэпү гудамжны баруун талд болсон жагсаалд оролцсон. 24 этгээдийг Хуанхуу гудамжин дахь жагсаалд оролцсон. 17 иргэнийг Ганьнүө гудамжны баруун тал болон Вэньхуа гудамжны уулзварт гарсан бослогод оролцсон гэх үндэслэлээр шүүсэн байна.

Гэвч шүүх эдгээр 44 иргэнд холбогдох хэргийг ирэх сарын 25-ныг хүртэл хойшлуулж, батлан даалтаар суллахыг зөвшөөрчээ. Харин нэг этгээд цагтаа шүүхийн танхимд очоогүй тул баривчлах шийдвэр гаргасан аж.

Өнгөрсөн сарын 28-ны өдөр хэсэг иргэд Хонконгийн Баруун дүүрэгт цугларч, замын хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлийн шонг эвдэж, тоосго зэрэг гарт тааралдсан зүйлсийг зэвсэг болгон цагдаа руу дайрсан байна. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид дээрх 47 хүнийг баривчилсан ба 33 настай нэг эрэгтэйд цагдаа руу дайрсан гэх зүйл заалт нэмж оногдуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124825772