Таван газарт үүссэн гамшгийг арилгахад 830 сая юанийн дэмжлэг үзүүлэв
2019-07-31 16:44:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Е Хаомин\ Сангийн яам, Онцгой байдлыын яамнаас өчигдөр Хунань, Жянши, Гүйжөү, Фүжянь зэрэг 5 газарт үүссэн байгалийн гамшгийг арилгахад зориулж, 830 сая юаний санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Үүнд, Хунаньд 360 сая, Жяншид 290 сая, Гүйжөүд 100 сая, Гуншид 40 сая, Фүжяньд 40 сая юанийг тус тус хуваарилах юм.

Онцгой байдлын яам үерт автсан иргэдийг аюулгүй бүс рүү нүүлгэх, гамшигт өртсөн мужууд руу хоол хүнс, тусламжийн зүйлс хүргэх ажлыг зохион байгуулж байгаа ба Хунань, Жянши, Гунши зэрэг мужид 5000 майхан, 45 мянган ор хөнжил, 29 мянган эвхдэг ор, 14 мянган эвхдэг ширээ, сандлыг хүргүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124821376