"Төрөөд өсгөхгүй " эцэг эхчүүл хариуцлага хүлээх болно
2019-07-11 17:15:51 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лүө Жэнгуан\ Иргэний хэргийн яамнг багтаасан 12 яамнаас 10-ны өдөр хамтран “Асран хүмүүжүүлэгчгүй хүүхдийг баталгаажуулах ажлыг улам эрчимжүүлэх тухай санал”-ыг нийтлэв. Үүнд үр хүүхдээ өсгөх чадалтай байтлаа өсгөхөөс татгалзсан эцэг, эхэд Иргэний хэргийн байгууллага хуулийн дагуу хүүхдийн өсгөх зардал нэхэмжлэн, шүүхэд хандсан бол Ардын шүүх дэмжих ёстой гэж тодорхой заажээ.

Саналд зааснаар, Ардын шүүх, Ардын порокурор болон Цагдаагийн газар зэрэг байгууллагууд хүүхдээ өсгөхөөс зориуд татгалзаж, хүүхдийн эрх ашигтай халдсан төрөл бүрийн гэмт хэрэгт хуулийн дагуу цохилт өгч, хэргийн хүнд, хөнгөн байдлыг үндэслэн хуулийн хариуцлага нэхнэ. “Асран хүмүүжүүлэгч насанд хүрээгүй хүүхдлийн эрх, ашигт халдсан асуудлуудыг хуулийн дагуу шийтгэх тухай санал”-д заасан байдалтай нийцэж байвал хуулийн дагуу асран хүмүүжүүлэгчийн асран хүмүүжүүлэх эрхийг цуцална гэж тодорхой заажээ.

Саналд бас итгэлийн үнэлгээ болон итгэл алдсан үйл ажиллааганд хамтран шийдгэл торгуул өгөх механизмыг төгөлдөржүүлж, хүүхдээ зориуд өсгөхгүй, худал мэдээлэл зохиох, нуун далдлах, хуурмаг аргаар баталгааны мөнгө, эд зүйл, үйлчилгээ мэхлэн авсан эцэг эх болон асран хүмүүжүүлэгчийг итгэл алдсан үйл ажиллаагааг итгэлийн тэмдэглэгээнд оруулах, бүх Хятадын итгэлийн мэдээллийн платфорумд оруулж, итгэл алдсан хамтарсан шийтгэл хэрэгжүүлнэ гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124740573