Хятадын их дээд сургуулиуд 2019 оны Роботын дэлхийн цомын тэмцээнд гайхалтай амжилтад хүрсэн
2019-07-08 17:20:54 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Сиднейн энэ сарын 7-ны цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хао Ялинь, Гүө Ян\ 2019 оны Роботын дэлхийн цомын тэмцээн Австралийн Сидней хотод болж, Жэжян Их Сургуулийн баг 7-ны өдөр Робот хөлбөмбөгийн жижиг бүлгйин тэмцээнд түрүүлж, жил дараалан аварга болов.

Тус удаагийн роботын дэлхийн цомын тэмцээн нь роботын хөлбөмбөг, аж үйлдвэрийн робот, авран тууслах робот, гэр бүлийн робот болон хүүхэд залуучуудын роботын тэмцээн зэрэг 5 уралдааны томоохон арга хэмжээнүүдийг багтаадаг. Үүнд роботын хөлбөмбөгийн төсөл нь бага оврын баг, дунд оврын баг, хүний төст баг гэж хуваадаг.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ жил бол Жэжян Их Сургуулийн роботын хөлбөмбөгийн бага оврын багт дөрөв дэх удаагаа аварга болж байна. Тус багийн бүх роботуудыг багийн гишүүд дизайн хийсэн бөгөөд нийт багийн хориодхон гишүүн нь компьютер, механик инженер, автоматжуулалт зэрэг олон мэргэжлийг хамарсан байна. Үүнээс гадна Бээжингийн Мэдээлэлийн шинжлэх ухаан технологийн их сургууль роботын хөл бөмбөгийн дунд оврын багийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байранд орж, Чинхуа их сургуулийн баг роботын хүн төст хөл бөмбөгийн багийн төсөлд шилдэг амжилт гаргасан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124725322