Тэд хүч хөлсөөрөө эрчим хүчний сүлжээний “артер”-ыг хамгаалж байна
2019-07-04 09:30:56 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 28-ны өдөр, Хятадын эрчим хүчний сүлжээ компанийн Аньхүйгийн цахилгаан эрчим хүч дамжуулах ба хувиргах инженерийн компанийн ажилтан, Аньхүй мужийн Чижөү хотын Чин-Яншань дүүргийн ЖюХуа хэт өндөр хүчдэл төвлөрсөн хонгилд хяналтын ажлаа эхлүүлж байна.

Зуны өндөр халуун өдөр, цахилгаан эрчим хүчний ачаалал нэмэгдэх учраас агаарын температур нэмэгдсэн хугацаан дахь хэт өндөр хүчдэлийн эрчим хүчний сүлжээний хэвийн ажиллагааг хангахын тулд Хятадын эрчим хүчний сүлжээ компанийн Аньхүйгийн цахилгаан эрчим хүч дамжуулах ба хувиргах инженерийн компанийн 36 ажилтан, 1058 км урт хэт өндөр хүчдэл төвлөрсөн хонгил дахь хяналтын ажлыг хариуцаж, агаарын өндөр температурт Хятадын баруун бүс нутгийн эрчим хүчийг зүүн бүс нутаг руу дамжуулах чухал хонгилд ажиллаж, хамгаалалтад авсан цахилгаан шугамыг хянан шалгах тоогоо нэмэгдүүлж, өглөөний 6 цагаас оройн 6 хүртэл тасралтгүй ажиллаж, хэт өндөр хүчдэл төвлөрсөн хонгилын найдвартай үйл ажиллагааг хангаж байна.

Тодруулбал, хэт өндөр хүчдэл нь Хятад улсын эрчим хүчний сүлжээний “артер” байж, Аньхүй нь Хуадүн бүс нутгийн баруун хэсэгт оршиж, баруун хэсгийн цэвэр эрчим хүчийг Хуадүнгийн ачааллын төв руу дамжуулах цорын ганц зам болсон байна. Аньхүйгийн Чижөүгийн Жюхуа хэт өндөр хүчдэл төвлөрсөн хонгил нь “Барууны эрчим хүчийг зүүнш дамжуулах” гол зам байж. Хятадын хэт өндөр хүчдэлийн шугам хамгийн их төвлөрсөн газруудын нэг болно. \Синьхуа агентлаг мэдээлэв. Гэрэл зургийг Ван Вэнь\

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124708150