Брент Кристенсен эрдэмтэн Жан Ининг барьцаалан амь насыг хөнөөсөн болохыг тогтоов
2019-06-26 10:30:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн АНУ-ын Пеорияны энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Пин, Сюй Жин\ АНУ-ын Иллинойс мужийн төв хэсгийн бүс нутгийн холбооны Шүүхийн туслан шүүх бүрэлдэхүүнийхэн энэ сарын 24-нд Брент Кристенсен нь 2017 онд АНУ-д айлчлал хийж байсан хятадын эрдэмтэн Жан Ининг барьцаалан амь насыг нь хөнөөсөн болохыг тогтоов.

Кристэнсен нь Жан Ининг барьцаалж амь насыг нь хөнөөсөн, АНУ-ын Холбооны мөрдөн товчоонд Жан Ининг алга болсон өдөр хэргийн газар байгаагүй хэмээн худал мэдүүлэг өгсөн, хэрэг гардаг өдөр нэг Ази эмэгтэйг өөрийн машиндаа суулгасан боловч удалгүй түүнийг машинаасаа буулгасан гэж худлаа хэлсэн тул шүүхээс гурван зүйл ангиар яллав.

Шүүх хэргийг түр түдгэлзүүлсэн бөгөөд түүнд насан туршид нь хорих ял, эсвэл цаазаар авах ял тулгарах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124672581