“Бэйдөү” 46 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2019-06-25 16:09:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шичангийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Ли Гүөли, Ян Шин\ Энэ сарын 25-ны 02:09 минутад Хятадын Шичан төвөөс Чанжэн-III-Б зөөгч пуужингаар “Бэйдөү” 46 дахь замчлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

Энэ бол Бэйдөү-III системийн сүлжээний 21 дэх хиймэл дагуул юм. Тойрог замд хэд хэдэн туршилт хийсний дараа хиймэл дагуулыг өмнө нь хөөргөсөн Бэйдөү-III системийн 20 хиймэл дагуултай хамт сүлжээнд ажиллуулж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд Бэйдөү системийн бүрхэх болон үйлчилгээний хүчин чадлыг дээшлүүлэх болно.

Энэ бол иж бүрэн Чанжэн зөөгч пуужингаар хийж буй 307 дахь хөөргөлт юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124669276