Тайваны “EVA Air” компани 600 гаруй нислэгийг цуцалсан нь 100 мянга гаруй зорчигчийн аялалд нөлөөлжээ
2019-06-24 16:38:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Тайваны энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ши Лүнхун, Хэ Цзыли\ Тайваны “EVA Air” агаарын компанийн ажилтнуудын ажил хаялт 4 дэх өдрөө үргэлжлэв.

Тус компани энэ сарын 23-28-ны өдрийг хүртэл 640 гаруй нислэгээ цуцалсан нь урьдчилан тооцоолсоноор 100 мянга гаруй зорчигчийн аялалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх гэнэ.

Хөдөлмөрийн маргааны зөвшилцөл нь хамтын тохиролцоонд хүрээгүйгээс онгоцны үйлчлэгчид энэ сарын 20-ны өдрийн үдээс хойш ажил хаяжээ.

Уг компани аяллын нөлөөнд өртсөн зорчигчдын аяллыг үргэлжлүүлэхийн тулд бүх ажилчдаа дайчлан, 24 цагийн ээлжээр ажиллах дүрмийг хэрэгжүүлж байгаа аж. “EVA Air” компани зорчигчдод үүсэх сөрөг нөлөөллийг аль болохуйц хамгийн бага хэмжээнд байлгахаар бүхий л хүч чармайлтаа гарган ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Одоогийн байдлаар хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй байгаа бөгөөд ажил хаялт үргэлжилсээр байна. Тайваны зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг ажил хаялт нь үргэлжилсэн зууралдаан болж магад гэж үзэж буй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124664394