Хятадын аялал жуулчлалын соёлыг Египетэд сурталчилна
2019-06-24 16:04:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Каирын энэ сарын 22-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Үь Даньни/ "Күн Фү аялал-Хятадын аялал жуулчлалын соёлын долоо хоног" Кайр хот дахь Египетийн Исламын урлагийн музейд энэ сарын 22-нд нээлтээ хийв.

Египет дэх Хятадын Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Каир хот дахь Хятадын соёлын төвийн захирал Ши Юйвэнь нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ, "Хятад улс нь өдрөөс өдөрт өөрчлөгдөж, хөгжин дэвжиж байна. Хятад орныг олж харахын тулд Хятад руу зорчих нь улам олширч, Египетийнхнийг хүсэл мөрөөдөл болжээ" гэлээ.

Египетийн Соёлын яамны Соёлын хөгжлийн сангийн дарга Фасси Абду Вихаб, "Мянга сонсохоор нэг үз гэдэг. Соёлын долоо хоног бол маш их өргөн хүрээтэй үйл ажиллагаа бөгөөд энэ нь Египетийн ард түмэн Хятадын соёлыг ойлгож мэдэх сайн боломж юм" гэжээ.

Нээлтийн ёслолын үеэр хятад руу хийх аялалын тухай бичлэгийг үзүүлж, Күн Фүгийн үзүүлбэр үзүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124664154