Сычуан мужийн газар хөдлөлтөд 13 хүн амь насаа алдав
2019-06-19 11:13:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Еэ Хаомин, Вэй Юйкүнь\ Өчигдрийн 16 цагийн байдлаар Сычуан мужийн Чаннинд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдаж, 199 хүн гэмтэж бэртсэн гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Гал унтраах албаныхан булагдаад байсан 20 хүнийг авран, 731 хүнийг нүүлгэн шилжүүлэв. Газар хөдлөлтийн гамшигт 142832 хүн өртөж, 73 өрөө тасалгаа нурж, 19 байшин ноцтой эвдэрчээ. Ослын дараа холбогдох байгууллагын удирдлагууд гамшгийн бүсэд очиж ажилласан байна.

Төвийн гамшгаас аврах эд бодис тараах байгууллагын Чэндү дэх нөөцийн газраас тус бүс нутагт 5000 майхан, 10000 эвхдэг ор зэргийг хуваарилсанаас өчигдрийн 12 цаг гэхэд нэлээдийг нь тараасан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124642989