“Үндэсний шинжлэх ухаан, технологи-2019” арга хэмжээнд 310 сая хүн оролцов
2019-05-27 17:02:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

"Шинжлэх ухаан, технологиор улс орныг хүчирхэгжүүлэх, ард түмнийг сурталчлах нь" сэдэвт Үндэсний шинжлэх ухаан, технологи-2019 арга хэмжээ нь долоо хоногийн хугацаатай болж, энэ сарын 26-нд өндөрлөлөө.

Энэ үеэр холбогдох байгууллага болон бүс нутгаас зохион байгуулсан олон нийтийн технологийн 210 мянган арга хэмжээ болж, 310 сая хүн оролцон, шинжлэх ухаан, технологийн олон ололт амжилтыг загвар болон бодит хэлбэрээр үзэгчдэд хүргэн, шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд танилцуулав.

Хятадын ардын хувьсгалт цэргийн музейд болсон “Үндэсний шинжлэх ухаан, технологи-2019” арга хэмжээний гол талбайг давхардсан тоогоор 150 мянган хүн үзэж сонирхжээ. Үндэсний их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, үндэсний гол лабораториуд нь олон нийтэд нээлттэй өнжсөн байна.

Харин энэ сарын 24-нд Хятадын ШУА-ийн амьтны академи, БНХАУ-ын Ардын хувьсгалт цэргийн музей, Хармөрөн, Хунан, Сычуан зэрэг мужид нэг дор олон гэр бүл оролцсон "Шинжлэх ухааны үдэшлэг" өвөрмөц арга хэмжээ зохион байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124547622