Хөмөрсөн онгоцтой холбоотой эрэн хайх ажиллагаа өндөрлөв
2019-05-27 10:47:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Гүйянгийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ши Чяньгүй\ Энэ сарын 23-нд Гүйжөү мужийн Фэнжэнь шяний Лүрун гацаанд онгоц хөмөрсөн осол гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Осол газар явуулсан эрэн хайх ажиллагаа өчигдөр өндөрлөв. Тус онгоцон дээр явсан 29 хүнээс 16 нь амьд мултарч, 13 нь амиа насаа алдсан байна.

25-ны өдрийн 22 цаг гэхэд аврагчдын онгоцны жижүүр Ванмө шяний Лэюаньжэнь суурингийн голд ямар нэг биет хөвж байна гэсэн мэдээлэл хүлээн авчээ. Онцгойгийнхон шөнөжин ажиллаж байж цогцосыг гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагын тогтоосноор хамгийн сүүлчийн сураггүй болсон хүний цогцосыг ийн олсон аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124546193