Хятадын олон улсын үзэсгэлэн яармагт 8000 аж ахуйн нэгж, байгууллага оролцоно
2019-05-23 17:02:48 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 22-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Үйшю, Үй Жиашинь \ Энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Бээжин хотноо болох Хятадын Олон улсын худалдааны үзэсгэлэн яармагт 7998 аж ахуйн нэгж, байгууллага оролцоно.

Худалдааны яамны орлогч сайд Ван Биннань хэлэхдээ, “Энэ удаагийн Бээжингийн үзэсгэлэн яармаг дөрвөн онцлог шинжтэй. Нэгдүгээрт, шинэ байршил тогтоож, Хятад (Бээжин) олон улсын худалдааны үзэсгэлэнгээс Хятадын олон улсын худалдааны үзэсгэлэн болж өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, хоёр жилд зохиогддог байсан Бээжингийн үзэсгэлэн яармаг энэ жилээс жил бүр болно. Үзэсгэлэнгийн хэмжээ өнгөрсөн жилд 50 мянган м.кв-аас 150 мянган м.кв болж өргөтгөлөө.

Олон улсын түншлэлийн түвшин бүр ч өндөр байгаа бөгөөд олон улсын 21 байгууллага, 130 улс орон, бүс нутгийн хэмжээнд оролцсон бөгөөд үүнээс 98 нь БНХАУ-тай “Нэг бүс-Нэг зам” хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан улс байна” гэлээ.

Бээжин хотын орлогч дарга Ван Хонг, “Энэхүү үзэсгэлэн яармаг нь "нэг үндсэн ба олон туслах" аргыг нэвтрүүлэх бөгөөд нэг гол газар, 10 дэд газар, 150 мянган м.кв талбай үзэсгэлэн, 236 форумыг зохион байгуулна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124533606