Хятадын иргэдийн дундаж наслалт 77 болов
2019-05-23 17:01:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Үндэсний эрүүл мэндийн хорооноос өчигдөр “Хятад улсын эрүүл мэндийн үйлчилгээний салбарын хөгжлийн статистикийн эмхэтгэл 2018”-ыг гаргав.

Урьдчилан тооцсоноор дундаж наслалт 2017 онд 76.6 байснаа 2018 онд 77 болж нэмэгдсэн ба эхийн эндэгдэл 19.6/100 мянга байснаа 18.3/100 мянга болж багассан байна. Харин нялхсын эндэгдэл 6.8 хувиас 6.1 хувь болж буурчээ.

Статистик үзүүлэлтээс харахад, өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын албан хаагч 12.3 саяд хүрч, өмнөх оноосоо 551 мянга буюу 4.7 хувиар нэмэгджээ. Мөн мянган хүн тутамд 2.59 мэргэжлийн эмч /туслах эмч багтсан/, мянган хүн тутамд 2.94 сувилагч, арван мянган хүн тутамд 2.22 ерөнхий эмч, арван мянган хүн тутамд нийтийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн албан хаагч 6.34 хүнээр тус тус ногдож байна.

Эрүүл мэндийн нийт зардал 5799.83 тэрбумд хүрсэн. Үүнд Засгийн газрын эрүүл мэндийн зардал 28.3 хувь, нийгмийн эрүүл мэндийн зардал 43.0 хувь, хувь хүний эрүүл мэндийн зардал 28.7 хувийг эзэлсэн аж. Нэг хүнд ногдох дундаж эрүүл мэндийн зардал 4148.1 юаньд хүрч, эрүүл мэндийн нийт зардал ДНБ-ий 6.4 хувьд хүрчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124533453