Хятад-Японы шаазангийн соёлын солилцооны тухай тэмдэглэл
2019-05-23 17:00:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Токиогийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лян Сайюй/Токиогийн олон соёлт үзэсгэлэнгийн танхимд тавигдсан Хятад-Японы 160 гаруй паалант бүтээл нь дөрвөн улирлыг хослуулсантай адил сэтгэгдэл төрүүлнэ.

Үзэсгэлэн нь Хятад Фужиан соёлын Хилийн чанад дахь өртөө, Хуанхуа Соёл урлагийг дэмжих нийгэмлэгээс зохион байгуулсан Хятад, Япон хоёр орны соёлын солилцооны томоохон үйл ажиллагаа юм.

Цзянь Чжанийг хожуу Тангийн таван үед бүтээсэн бөгөөд Хятадын Сүн гүрний үед хааны ордон бий болсон ба Фужиан Жианян газраас гаралтай байдгаас Цзянь Чжан гэжээ. Сүн гүрнийн үед Цзянь Чжан нь Японд нэвтэрч, япончууд түүнийг "Тэнгэрийн одот цайны аяга" гэж нэрлэж, цайны ёслолын соёлын сав гэж үзсэн юм.

2019 оны Хятад-Японы шаазангийн үзэсгэлэн буюу Хятад-Японы шаазан соёлын солилцооны форумын үеэр Ли Шимэй зэрэг БНХАУ-ын Фуцзянийн 16 шаазангийн гар урчууд, Японы утаагүй шаазан шатаах шинэ зуухыг нээсэн Масахиро Хироши, Японы орчин үеийн урлагийг дэмжих шагналыг хүртсэн Шугиура Кангуи зэрэг хоёр орны шаазангийн урчууд болон үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд өөрсдийн бүтээлээ авчирч газар дээр нь солилцоо хийжээ.

"Би 40 жилийн өмнө Цзянь Янд судалгааны эрэл хайгуул хийсэн бөгөөд Цзянь Чжанийн талаар илүү их зүйлийг судалсан юм" гэж үзэсгэлэнг үзэж байсан Хидао Накамира сэтгүүлчдэд хандаж ярилаа. Тэрээр бараг 50 жилийн турш шаазант цонх бүхий цайны савыг анхааран судалжээ. Японы олон тооны музейд урилгаар Хятадын архитектурын талаар яриа илтгэл хийсэн. Мөн Хятадын Сүн, Юань гүрний үеийн цайны аяга зэргийн судалгаанд илүү анхаарлаа хандуулж ажилласан байна.

Цайны соёл нь 1000 гаруй жилийн өмнө Японд Цзянь Чжанийг буй болгосон бөгөөд түүнийг тасралтгүй уламжлан хөгжүүлж судаллаа. Тиймээс Хятадын соёлыг би маш анхаарч хүндэтгэдэг гэж тэрээр ярилаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124533292