Хятадын гурван том агаарын тээврийн компани “Боинг” компанид хохирол барагдуулах шаардлага тавьжээ
2019-05-23 16:57:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Чи Жүнши, Тянь Жяньчүан/ Хятадын “Dong Fang” агаарын тээврийн компани өчигдөр албан ёсоор “Боинг” компанид хохирлыг барагдуулах шаардлага тавьсны дараа, өчигдөр Хятадын олон улсын агаарын тээврийн компани, Хятадын “Nan Fang” агаарын тээврийн компаниуд “Боинг” 737MAX8 нисэх онгоцны нислэг урт хугацааны турш зогссон болон захиалгаа цаг тухайд нь өгч чадаагүйн улмаас гарсан хохирлыг барагдуулах шаардлагыг тавилаа.

Гуравдугаар сарын 10-нд Этиопын “Боинг” 737MAX8 нисэх онгоц осолдсоны улмаас аюулгүй байдлын үүднээс Хятадын иргэний агаарын тээврийн товчоо олон улсын хэмжээнд хамгийн түрүүнд нислэг зогсоох тухай хориг гаргаж, бүх агаарын тээврийн компаниуд уг нисэх онгоцны бизнесийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан юм.

Одоогийн байдлаар, дотоодын агаарын тээврийн компаниудад үйл ажиллагаа явуулж буй “Боинг” 737MAX8 онгоц нийт 96 байх ба их хэмжээний захиалгаа тушаагаагүй байна. Нислэгийг зогсоосон нь бүх агаарын тээврийн компанид маш их хохирол учруулсан аж. Холбогдох талын зарим хохирлууд ч нэмэгдсээр байгаа гэнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124533087