Гуанши мужид нурсан баарны улмаас хохирсон иргэдийн тоо өсчээ
2019-05-22 15:17:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Нань Нингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лэй Жяшин, Шүй Хайтао/ Гуанши мужийн Байсэ хотын Ию Жян дүүрэгт баар нурсны улмаас 6 хүн нас барж, 87 хүн гэмтэж бэртсэн байна.

Энэ сарын 20-ны шөнийн 1 цагийн үед Байсэ хотын Ию Жян дүүргийн Дүн Жөү гудамжид байрлах 0776 нэртэй баарны ган бүтэц бүхий дээвэр нурсан. 21-ний өдрийн 17 цаг 30 минутад ослын газраас 93 хүнийг аварч гаргаснаас 6 нь нас барж, нэг хүн ноцтой бэртэж, 16 хүн хүнд гэмтсэн байна. Хөнгөн бэртэл авсан 15 хүнийг эмнэлэгт үлдээн, 55 хүнийг эмнэлгээс гарсан аж.

Одоогийн байдлаар ослын шалтгааныг тодруулах, ослын газрыг цэвэрлэх зэрэг ажлууд үргэлжилж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124528274