Бүх Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах өдрөөр ӨМӨЗО-оос цуврал арга хэмжээ зохиов
2019-05-21 17:35:14 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Тавдугаар сарын 19-нд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг туслах өдөр 19 дэх удаагаа тохиолоо. Тус өдрийн үдээс өмнө Бүх Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг туслах 19 дэх өдөрт зориулсан ӨМӨЗО-ы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэтгэн туслах цуврал арга хэмжээний нээлт Хөх хотод боллоо.

Нээлтийн ёслолын үеэр 7 аж ахуйн нэгж хамтран ӨМӨЗО-ы Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн санд 361 мянган юаний өртөг бүхий эд мөнгө хандивлаж, 11 аж ахуйн нэгжийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр санал болгов.

ӨЗО-ы Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөх хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ахуйн хэрэглээний багаж хэрэгсэл түгээсэн байна. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд кино ярьж өгөх цуврал арга хэмжээг албан ёсоор нээж, тухайн үед цуглараад байсан харааны бэрхшээлтэй иргэдэд анхны киног нь ярьж өгсөн аж.

Энэ оны хувьд өдөрлөгийг зохион байгуулагчид “Өөрсдөө хүчирхэг болж ядуурлаас гарахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж нийтэд ашиг хүртээх нь” уриаг сонгож, ӨМӨЗО-ы нийт аймаг хот, хошуу шяньд ч эл өдрийг тохиолдуулан нэгдсэн арга хэмжээг зэрэг цаг үед зохиов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124524357