Гуанси мужид гарсан баарны нуралтын хэрэгтэй холбогдуулан эзнийг нь хяналтад авав
2019-05-21 17:03:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 20-ны өдрийн Наньнингийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лэй Цзясин\ Энэ сарын 20-ны шөнийн 1 цагийн үед Гуанси мужийн Байсэ хотын 0776 нэртэй баарны дээвэр нурсан тухай бид өмнө мэдээлсэн. Уг осолтой холбогдуулж Нийгмийн аюулаас хамгаалах байгууллагаас тус цэнгээний газрын эзнийг хяналтдаа авчээ.

Одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, Онцгой байдлын төвийг ослын газарт байршуулж, гал унтраах ангийхан аврагч нохойн туслалцаатайгаар амьд байж болзошгүй хүмүүсийг хайж байгаа аж. Аврагчдад газарт нурсан барилгын материалууд хамгийн том бэрхшээлийг учруулж байгаа гэнэ.

Өчигдрийн 16:00 цагийн байдлаар, ослын улмаас гурван хүн амиа алдаж, 87 хүн гэмтэж бэртсэн, 4 хүн олдоогүй хэвээр байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124523868