Бээжин хотод хэрэм нурснаас 3 хүн амиа алджээ
2019-05-20 11:05:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өчигдөр 16 цаг 40 минутын үед Бээжингийн Дүнжымэний гүүрний зүүн хойд булан, “Дүн Хуа” олон улсын талбайн худалдааны өмнө бүсийн гадна талын хэрэм хүчтэй салхины улмаас нурж 3 явган хүн дарагджээ.

Осолтой холбогдуулан Онцгой байдлын албаныхан болон Бээжин хотын Дүнчэн дүүргийн холбогдох удирдах албаны хүмүүс газар дээр нь очиж ажилласан байна. Хоёр хүн нь газар дээрээ амиа алдсан ба нөгөө нэгийг нь эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үзүүлсэн ч оройтсон байжээ. Одоогийн байдлаар осолтой холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124517569