Алшаа аймаг уул уурхайг хорьж нөхөн сэргээлт хийнэ
2019-05-17 14:36:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 14-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Инь Ю Үй Жиа Урхан/ӨМӨЗО-ы Алшаа аймагт орших Хэлань уулын баруун тал руу явганаар аялвал, олон жилийн туршид нүүрсний олборлолтоос үүссэн хар уулс одоо шороогоор хучигдан, гадаргуу дээр нь ургамал ногоо ургажээ.

Сүүлийн өдрүүдэд зарим орон нутгийн иргэд өдөржингөө эгц налуу газрыг туулж, өвс ургамал тарьж байна. Энэ нь уул уурхайн компаниудын үзүүлсэн хохирлыг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээхэд анхаарч буй Алшаа аймгийн хүчин чармайлт бөлгөө.

"Хелань уул таван зуун миль, өндөр нь тэнгэр тулдаг." Мин гүрний үеийн бичгийн хүн Жин Юүши Хелань уулын гоо үзэсгэлэнг ийн дүрсэлсэн байдаг. Өвөр монгол, Ниншягийн уулзварт орших Хелань уул нь Хятадын баруун хэсгийн байгалийн болон газарзүйн хил хязгаар, усны хамгааллын ойн талбай бөгөөд Алшаагийн эх уул бөгөөд Сибирийн хүйтэн урсгал зүүншлээхийг хаадаг Шар мөрөн, Хэтоогийн болон Ниншягийн тэгш тал, баруун хойд болон хойд хэсгийн экологийн аюулгүй байдалтай холбогддог.

Алшаа аймгийн Хелань уулын талбай нь нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд 1950-1960-аад оноос эхлэн олборлолтыг эрчимтэй явуулж ирсэн. Үйлдвэрлэлийн аргууд нь байгаль орчинд сөрөг нөлөөтөйгээс экологийн орчин зарим талаараа эвдэрчээ. Судалгаагаар Алшаа аймгийн Хелань уулын талбайд 30 гаруй хөрс хуулалтын нүх, 10 сая хавтгай дөрвөлжин метр үйрмэг, уурхайн эвдрэл бүхий талбай 3 сая гаруй кв.м хүрч, тоосжилт ихтэй байлаа.

Алшаа аймаг 2016 оноос Хелань уулын экологийн орчныг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Өвөр монголын Хэлань уулын байгалийн нөөц газрын захирал Жан Баожунь хэлэхдээ, тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох 15 орон нутгийн үйлдвэрлэл, амьжиргааны төвийн үйл ажиллагааг зогсоож, 17 нүүрсний уурхайн худгийг хааж, 3 сая гаруй куб.м нүхийг бөглөж, 1.8 сая кв.м талбайд хөрсний цэвэрлэгээ хийж, уурхайн талбайд 10 мянган м.кв мод зүлэг тарьжээ.

Хелань уулын бүсийн аж үйлдвэр, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа нь төсвийн орлогын 6 орчим хувийг эзэлж байгаа ч Алшаа аймаг зөвхөн экологийн аюулгүй байдлыг чухалчилж, ногоон хөгжлийг сонгоод байна тулгуурладаг. Энэ нь ногоон толгод болон хөгжлийн орон зайг хойч үедээ үлдээх хамгийн чухал үүрэг юм.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124507432