Эрхбиш үнэнч байх хэрэгтэй гэв
2019-05-17 11:35:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 15-нд Америкийн Сангийн сайд Мнучин хэлэхдээ, “Америк Хятад хоёр тал эдийн засаг худалдааны дээд хэмжээний 11 дэх ээлжийн зөвшилцөлийн явцад бүтээлчээр хэлэлцэв. Тун удалгүй миний бие болон худалдааны төлөөлөгч Лайтхизер Бээжинд очиж, үргэлжлүүлэн зөвшилцөнө” гэжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 16-нд Бээжинд цохон тэмдэглэхдээ, “Хэлэлцээр ач холбогдолтой байх гэвэл, эрхбиш үнэнч санаатай байх хэрэгтэй” гэжээ.

Тус өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр Лү Кан хэлэхдээ, “Олон улсын үйл хэргийн явцад Хятадын тал хэзээд яриа хэлцэл, зөвшилцөлөөр санал зөрөлдөөнөө зохицуулахыг баримталсаар ирэв. Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны явцад оршиж буй асуудлын хувьд, Хятадын тал хэзээд яриа хэлцлээр асуудлыг зохицуулах бол хамгийн зөв зам хэмээн үзсээр ирсэн” хэмээн мэдэгдсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124507123