Олон улсын гамшгийг бууруулах холбоог байгуулав
2019-05-13 11:44:17 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 12-нд Бээжин хотноо Хятадын эрдэмтдийн санаачилсан Гамшгийн аюулаас хамгаалах олон улсын шинжлэх ухааны холбоог албан ёсоор байгуулав.

Уг холбоо нь “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд байгалийн гамшгийн эрсдэлээс сэргийлж, гамшгийг бууруулахад анхаарлаа хандуулж, холбогдох улс орон, бүс нутаг дахь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн чадварыг дээшлүүлэх болно. “Нэг бүс-Нэг зам” дагуух бүс нутгийн байгаль орчин ялгаатай, гамшиг ихтэй бөгөөд зарим улс орны эдийн засгийн хөгжил тааруу, гамшигтай тэмцэх хүчин чадал нь буурай хэвээр байна. Үүнтэй холбогдуулж 11, 12-нд Бээжинд болсон “Нэг бүс-Нэг зам” дагуух гамшгаас сэргийлж, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Хятадын ШУА-ийн Усан ашиглалтын хүрээлэнгийн Чэндү дэх уулын аюул, байгаль орчны судалгааны газар зэрэг гурван байгууллага хамтран гамшгийг бууруулах Олон улсын шинжлэх ухааны холбоог байгуулах санаачилгыг гаргасан юм. Хурлаар "Нэг бүс-Нэг зам” дагуух гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах, тогтвортой хөгжлийн Бээжингийн тунхаг"-ийг гаргаж, шинжлэх ухаан технологи, бодлогын солилцоог эрчимжүүлж, “Нэг бүс-Нэг зам” дагуух газар нутгийг байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж зохицуулах механизм байгуулахын тулд хамтран зүтгэнэ гэдэгт санал нэгдэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124486788