Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийг сурвалжлах хэвлэл мэдээллийнхний бүртгэлийн систем ажиллаж эхлэв
2019-03-25 17:48:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 24-ны өдрийн цахилгаан мэдээ

Энэ оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг ирэх сараас аравдугаар сар хүртэл Яньчинд зохиогдоно. Уг арга хэмжээг сурвалжлах хэвлэл мэдээллийнхнийг бүртгэх систем өнөөдрөөс ажиллаж эхлэв. Сэтгүүлчид 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хэвлэл мэдээллийнхнийг бүртгэх албан ёсны https://exhibitionreg.news.cn сайтаар орж нэрээ бүртгүүлнэ. Нэр бүртгүүлэх хугацаа есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Гадны сэтгүүлчид тус сайтаар орж нэр бүртгүүлж баталгаажуулан Хятад Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яам, Ерөнхий консул болон хамаарах бусад байгууллагуудаар J-2 виз гаргуулан авах юм. Сурвалжлах үнэмлэх авах цаг болон уг арга хэмжээтэй холбоотой мэдээллийг тус сайтаас олж авах боломжтой.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124280136