КОВИД-19-ын халдвар авсан хүний тоо 5817385-д хүрэв
2020-06-01 09:22:40 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

5дугаар сарын 30-нд ДЭМБ-ын гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд: Хятадаас бусад улс орнуудад КОВИД-19-ын халдвар авсан хүний тоо 5732820-д хүрсэн гэжээ.

ДЭМБ-ын цар тахлын тухай өдөр тутмын мэдээллээс үзэхэд, Төв Европын цагаар 30-ны өдрийн 10 цагийн байдлаар, Хятадаас бусад улс орнуудад өнгөрсөн нэг хоногт 116030 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний нийт тоо 5732820 болов. Түүнчлэн Хятадаас бусад улс орнуудад уг өвчний улмаас нас барсны хүний тоо 5017-р нэмэгдэж, 358060 болжээ.

5 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний нийт тоо 5817385 болж, нас барсан хүний тоо 5017-р нэмэгдэж, 362705 болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126058255