CNN агентлагийн мэдээлснээр, 5-р сарын 4-нд, Европын Холбоо болон холбогдох орон хамтаар зохион байгуулсан “Шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг даван туулах тухай олон улсын хандивын бага хурал” ведио маягаар явагдав, уг ажиллагаагаар нийтдээ бараг 8 тэрбум ам.доллар хандивлаж, эдгээр мөнгийг шинэ коронавирусийн вакцин судлан бүтээх болон энэ төрлийн халдварын оношлогоо, эмчилгээнд зарцуулах юм байна. Европын Холбооны комиссын дарга Урсула фон дер Лейен үүнтэй холбогдуулан хэлэхдээ: Хамтын ашиг сонирхлын төлөө бүх дэлхийгээрээ эв нэгдлийн үзэл санааг харуулсан байна гэжээ.
Мэдээнд тэмдэглэхдээ: Хятад, Франц, Их Британийг багтаасан дэлхийн олон орон болон олон улсын байгууллагууд төлөөлөгч томилон дээрх бага хуралд оролцов, харин аль эрт ДЭМБ-д хөрөнгө мөнгөний туслалцаа хангахаа зогсоосон АНУ энэ удаагийн ажиллагаанд оролцоогүйн улмаас олон нийтийн сэжиг тааварыг бий болгосон байна гэжээ.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль