Урьд өмнө байгаагүй "газрын тосны сөрөг үнэ"
2020-04-22 08:58:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2020 оны 4-р сарын 20 нь дэлхийн санхүүгийн түүхэнд тэмдэглэгдэх ёстой өдөр болж өнгөрлөө.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж 1983 онд хөнгөн түүхий нефтийн фьючерсийг нээсэнээс хойш анх удаа газрын тосны үнэ сөрөг түвшинд унав. 20-ны өдрийн хаалтын үнийн дүнгээс үзэхэд хэрэв хөрөнгө оруулагчид 5-р сард Баруун Техасын хөнгөн түүхий нефтийн фьючерсийг гэрээний үнээр тооцоолоход хүрвэл худалдагч нь хураамж авахгүй мөртөө баррель нэгбүрийн газрын тосонд 37.63 ам долларыг "нөхөн төлөх" ёстой боллоо.

Энэ байдлын шууд шалтгаан нь гэвэл АНУ-ын газрын тосны агуулахуудын нөөц нь дээд түвшиндээ хүрч, түүнчлэн тахлын улмаас зам тээвэр ложистик шуурхай нэвтэрч чадахгүй болсон учир түүхий нефтийг гадагш зөөвөрлөх юм уу эсвэл нөөцлөхөд хэцүү болсон юм. Хүмүүс үүнд сэтгэл түгшиж, 5-р сарын гэрээгээ цуцалсны улмаас үнэ нь унажээ.

Хамгийн гол нь цар тахлын улмаас дэлхий нийтийн эдийн засаг зогсонги байдалд орж, түүхий нефтийн эрэлт хэрэгцээ бууран, хугацаа нь дуусах гэж буй гэрээг нь хүлээж авах тал байхгүй болсонтой холбоотой юм.

Тахлын нөхцөл байдал тогтворгүй байгаа нь зах зээлийг түгшээж буй гүнзгий шалтгаан болж, хөгжингүй орон, хөгжиж буй орон гэлтгүй эдийн засаг хүндрэлд орж байна.

Вируст улс орны хил хязгаар үгүй. Сүүлийн хэдэн сарын турших асар их хор хөнөөл үүнийг нотолсон юм. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом 20-ны өдөр "хамгийн хүндрэлтэй цаг мөч ирж байна" гэж хэлэв. Энэ нь тахал өвчнөөс урьдчилан сэргийлж хянах, эдийн засгийг аврах зэрэг талаар дэлхий нийтээрээ хамтран ажиллах нь нэн чухал болохыг харуулж байна.

Вирусийн эсрэг бүх улс орнууд "нэг завин дээр" байгаа тул бэрхшээлийг даван туулахын тулд хамтран ажиллаж, сэтгэл түгшээх байдал дахин үүсэхээс зайлсхийх ёстой. Хөрөнгийн зах зээл, аж ахуйн нэгжүүдийг хэвийн түвшинд хүргэх замаар л ажилгүйдэл, орлогын хасагдал зэрэг байдлаас гарах боломжтой юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125888657