АНУ-ын эдийн засаг огцом буурав
2020-04-17 16:13:50 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын Холбооны нөөцийн сан 15-ны өдөр гаргасан үндэсний эдийн засгийн байдлын судалгааны тайландаа, шинэ коронавирусийн тахлын нөлөөгөөр АНУ-ын эдийн засгийн үйл ажиллагаа огцом буурч, зочид буудлын салбар, жижиглэн худалдааны салбар зэрэг нь хүнд байдалд орж, ажилгүйдэл нэмэгдэн, үнэ ханш буурах чиг хандлагатай байна гэжээ.

Энэхүү тайланг мөн “Хүрэн ном” гэдэг бөгөөд түүний харьяа 12 бүс нутгийн нөөцийн банкны сүүлийн үеийн судалгааны дүнгийн дагуу боловсруулсан юм. 3-р сард гаргасан "Хүрэн ном" -той харьцуулахад АНУ-ын эдийн засаг огцом буурч, бизнес худалдааны ирээдүй маш тодорхойгүй болж байна. Эдгээрийн дотор АНУ-ын тахлын голомт Нью-Йорк хотын оршдог бүсэд эдийн засаг эрс буурсан гэж тайланд тэмдэглэжээ.

Ажил төрлийн хувьд зочид буудлын салбар тэрчлэн өдөр тутмын хэрэгцээнээс бусад жижиглэнгийн худалдааны салбар хамгийн хүнд цохилтод өртсөн боловч хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй байна.

Бүх бүсэд ажлын байраар хангах байдал буурсан бөгөөд тэдгээрийн дотроос жижиглэн худалдааны салбар, зочид буудлын салбарын байдал илүү хүнд ноцтой байна.

Үнийн хувьд олон бараа, үйлчилгээний эрэлт буурахын хирээр үнэ ханш буурах хандлагатай байна гэж тайланд тэмдэглэжээ.

ХНС бүс нутгийн нөөцийн банкаар дамжуулан АНУ-ын эдийн засгийн байдлыг ойлгох зорилгоор жилд 8 удаа "Хүрэн ном" гаргадаг. Энэхүү тайлан нь Холбооны нөөцийн сангийн валютын бодлогын тухай ээлжит хурлын чухал лавлагаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125867980