Грек Улс
2019-11-08 17:12:21 Эх сурвалж: Гадаад хэргийн яамны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Балканы өмнөд хэсэгт орших Грек улс нь хойд талаараа Болгар, Македони, Албани, зүүн хойд талаараа Туркийн Европын хэсэгтэй, баруун өмнөд талаараа Иони тэнгис, зүүн талаараа Эгейн тэнгис, урд талаараа Газар дундын тэнгисээр дамжин Африк тивтэй хиллэдэг. Газар дундын тэнгисийн субтропик уур амьсгалтай. Дундаж температур өвлийн улиралд 0°C-13°C, зуны улиралд 23°C-41°C байдаг. Газар нутгийн талбай нь 131.957 км кв, үүний 15 хувь нь арлууд юм. 2018 оны байдлаар 10.74 сая нийт хүн амтай. 98 хувиас илүү нь грекчүүд, үлдсэн нь мусульманчууд болон бусад үндэсний цөөнхүүд.

Албан ёсны хэл нь грек хэл, төрийн шашин нь Үнэн алдартны шашин, нийслэл нь Афина. Газрын баялаг: Гол эрдэс бодисууд нь боксит \нөөц 1 тэрбум тонн\, лигнит \нөөц 5.8 тэрбум тонн\, никель, хром, магни, асбест, зэс, уран, алт, газрын тос, гантиг гэх мэт. Ойн хамрах хүрээ 17 хувь байна. Грек бол барууны соёл иргэншлийн өлгий нутаг юм. МЭӨ 3000-аас 1100 онд Критт Миносын соёл иргэншил үүссэн бөгөөд Микены соёл нь МЭӨ 1600-аас 1050 онд Пелопоннес арал дээр дээр бий болсон байна.

Гадаад харилцаа: Европын интеграцчлалын үйл явцыг идэвхтэй хамгаалж, ЕХ-оор дамжин үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа сахин хамгаалах нь Грекийн гадаад бодлогын үндэс суурь юм. Грек нь АНУ, НАТО-той харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, НАТО ба ЕХ-той хамтран энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, Европын орнууд хамтран түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлэх хүчийг бүрдүүлэхийг дэмждэг. НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын үүрэг ролийг идэвхтэй гүйцэтгэж, Зүүн өмнөд Европын хамтын ажиллагааны үйл явцыг институцчлах, Зүүн өмнөд Европын чөлөөт худалдааны бүс байгуулахыг идэвхтэй сурталчлах, бүс нутгийн улс орнуудыг ЕХ-д нэгтгэхийг дэмжиж ажилладаг.

Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Киприйн асуудлыг бүрэн шийдсэний үндсэн дээр Туркийг ЕХ-д элсэхийг дэмждэг. Хятад, Энэтхэг зэрэг Ази, Номхон далайн орнуудтай харилцаа холбоогоо хөгжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаар дамжуулан Хятад, Энэтхэгийн эдийн засгийн хурдацтай хөгжлийн үр ашгийг хүртэж, Грекийн эдийн засгийн хөгжилд ашигладаг. 2019 оны 2 дугаар сард Грекийн парламент Преспа хэлэлцээрийг баталж, Умард Македони Бүгд Найрамдах Улс албан ёсоор нэрээ сольж, хоёр тал олон арван жилийн турш оршиж байсан Хойд Македонийн нэрийн асуудлыг шийдвэрлэжээ. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125209856